|
Видео

Шинэ мэдээ

БХБ-ын сайдаар тодорсон “Сөүл” Г.Өнөрболорын түүх

БХБ-ын сайдаар тодорсон “Сөүл” Г.Өнөрболорын түүх

 

Сонгуульд ялалт байгуулсан МАН-ынхан энэ өдрүүдэд Засгийн газраа байгуулахаар өдөр шөнөгүй хуралдаж, хөл толгойгүй бужигналдаж байна. МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Засгийн газрын 15 гишүүний нэрийг тодруулсан. Улмаар удирдах зөвлөлөөс тодруулсан сайд нарын зарим сонголт үнэхээр сонирхол татаж, олон нийтийн зүгээс ихээхэн шүүмлэл хүртээд байгаа юм. Үүний нэг нь Барилга хот байгуулалтын сайдаар тодроод буй "Сөүл” хэмээх тодлтголтой Г. Өнөрболор.

Түүнийг Барилга хот байгуулалтын сайдаар нэрийг нь зарламагц иргэд тун таагүй хүлээж авч байна.

"Сөүл” Болороо гэж хэн бэ?

Түүнд олон компани бий. "Уушги цохио”, "Мантууш”, "Рояль нью кэстл”, "Сөүл групп” гэх зэрэг. Тэрбээр барилгын чиглэлээр голчлон бизнес эрхэлдэг түүнийг улс төр, бизнесыхэнтэй  нэлээд сүлбээтэй нэгэн гэдэг.

Түүний баяжсан түүх хэвлэлийхний анхаарлыг багагүй татдаг.  Учир нь энэ эмэгтэйг 1990 оны дундуур зурагтаар "Сөүл” рестораны тогоочийн хоол хийхэд орчуулагч хийдэг байсныг Монголчууд санаж байгаа байх.

Харин дараа нь солонгос хүнтэй сууж хөрөнгөжин Богдын үеэс зарилагдан дархлагдсан  дархан цаазат тусгай хам­гаа­лалттай бүс нутаг хэ­мээн нэрлэдэг Богд хан уу­лыг байшин хороолол бол­госон маш их асуудалд орооцолддог нэгэн.

 Мөн хүүхдийн паркын газраас "хумсалж” архины газар байгуулсан хэмээн нэлээд шүүмжлүүлж байв. Тэрбээр  "Бодь” групп олны нэрлэж заншсанаар хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнг зургаан тэрбум 481 сая төгрөгөөр худалдан авч байжээ.

Анх хүүхдийн парк барих 35 га газрыг бизнес эрхлэгчдэд хотын удирдлагууд олгосон байдаг. Гэвч өнөөдөр хүүхдүүд ердөө 4.5 га газар л тоглож байна.

МАН-ын байж боломгүй томилгоо буюу БХБ-ын сайд

Барилга, хот байгуулалтын сайдаар тодроод  буй  Г. Өнөрболор гэх энэ хатагтайг байж боломгүй томилгоо хэмээн олон нийт шүүмжилсээр байна.

МАН-д энэ чухал салбарыг хэл амгүй аваад явчих, ард урдаасаа татлаа түлхээгүй нэр цэвэр мэргэжилдээ гаршсан хүмүүс зөндөө бий.  Гэтэл энэ удаад МАН-ынхан сайд нарын томилгоондоо андуурсан сонголт хийв бололтой.

Мэргэжлийн засаг байгуулна гэж олон нийтэд зарлаад байсан Ерөнхий сайд чухам ямар шалтгаанаар архи зардаг уушийн газрын хүнийг салбар хариуцах сайдад нэр дэвшүүлэв. Г.Өнөболор гэх төрийн албаны ямар ч туршлагагүй нэгнийг томилох гэж байгаа нь нөгөө "нуухыг нь авах гэж байгаад нүдийн сохлов” гэгч л болж байна.

Ер нь төрийн алба гэдэг хэн дуртай, мөнгөтэй болгоны очоод суучихдаг алба биш. Энд чадвартай, туршлагатай жинхэнэ төрийн албан хаагчид л энэ мэтийн чухал салбаруудыг удирддаг байх учиртай.

Эх сурвалж Bolod.mn У.Сайхан 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler