|
Видео

Шинэ мэдээ

Дэлхийн өнцөг булан дахь секстэй холбоотой “Хачирхалтай” хуулиуд

Индонез – Гар хангалга хийх хориотой ба хэрэв эл хуулийг зөрчвөл цаазаар авах ялын тогтоол сонсох аж.
Өмнөд Дакота, АНУ – Тус мужийн Сюүкс Фол дахь зочид буудлуудын өрөө бүр хоёр ортой байдаг бөгөөд орны хоорон дахь зай 60 см байдаг гэнэ. Энэ нь тус хотод шалан дээр секс хийхийг хориглодог хачирхалтай хуультай холбоотой ажээ.
Миннесота, АНУ - Эрчүүд "амьд” загастай хурьцал үйлдэх хориотой. Харин эмэгтэйчүүдэд бол зөвшөөрдөг бололтой.
Түвд – Нутгийн бүх охид эмэгтэйчүүдийнхээ биеийг нь үнэлүүлдэг хууль олон жилийн өмнө ноёрхож байсан бөгөөд энэ нь тэднийг гэрлэхээсээ өмнө сексийн туршлага, сексийн амтыг таашааж сургахад чиглэгдэж байсан гэдэг.
Эртний Тюүтон омог, Герман - Биеэ үнэлэх хориотой бөгөөд хэрэвзээ биеэ үнэлж байгаад баригдвал өтгөн ялгадсан дунд боомилж хөнөөдөг хуультай байжээ.
Хятад – Эмэгтэйчүүд зочид буудлын өрөөгөөр нүцгэн явах хориотой бөгөөд тэд зөвхөн угаалгын өрөөнд л нүцгэлэх л эрхтэй.
Испани, XVII зуун - Эхнэр хүний нүцгэн хөлийг нөхрөөс нь өөр эр хүн харах эрхгүй. "Хөл” бол сексийн дур хүслийг өдөөгч, тухайн гэр бүлийн хамгийн эрхэм зүйл гэнэ. Хөхөө ил гаргаад явах нь тухайн үед харин ч нээлттэй байсан бөгөөд үүнээс илүү хөл нүцгэн явах, түүнийг нь эрчүүд харах аваас хүндхэн ялд унадаг байжээ.

Ром – Эртний Ромд эмэгтэйчүүд 30 нас хүртлээ онгон ариун биеэ гээгээгүй байх ёстой бөгөөд үүнээс өмнө сексийн харилцаанд орсон байх аваас амьдаараа булуулах шийтгэл хүлээдэг байжээ.

unnamed
Лалын шашинтай орнуудад өөд болоочийн "нууц” эрхтэн рүү харахыг хатуу хориглодог бөгөөд газар доор орсон ч энэ хууль хүчинтэй аж. Талийгаачийг оршуулахдаа "нууц” эрхтэнийг нь мод, чулуу, эсвэл тоосгоор даруулдаг гэнэ.
Гвам, Номхон далай - Эл арлын эрчүүд онгон охидтой анхны шөнийг нь үдэж, онгоныг нь цоолсныхоо төлөө цалин авдаг гэнэ. Учир нь Гвамын хуулиар онгон охидод гэрлэхийг хатуу хориглодог байна.

Непал, Бангладеш, Макао зэрэг улсад секс үзэгдэл бүхий мөн эр эм хүний нууц эрхтнийг ил харуулсан кино ший үзэхийг хуулиар хориглодог бөгөөд тус гурван улсын жүжигчдийн тоглосон "үнсэлцдэг” хэсэгтэй киног нь хүртэл гаргах хориотой ажээ.

Египет – 6000 гаруй жилийн тэртээ эртний Египетэд секстэй холбоотой гэмт хэрэг, хүчин үйлдсэн эрчүүдийн эрхтнийг тайрч, тайган болгох ялын шийтгэл анх хэрэгжиж байжээ.
Эрт цагт Христийн шашины сүмийнхэн Лхагва, Баасан, Ням гарагуудад хурьцал үйлдэхийг хориглодог байсан гэдэг.
Лондон, Англи - Зогсоолд тавьсан мотоциклон дээх хурьцах хориотой.
Латви – Гэр бүлийн эр эм хоёр эсвэл гэрлээгүй хосууд ам зөрж, маргалдаж байхдаа секс хийх хориотой.
Филипин - Зарим нутагт хуримлах гэж буй сүйт хархүү өөрийгөө нас биенд хүрсэн жинхэнэ эр хүн гэдгээ батлах зорилгоор сүйт бүсгүйнхээ эгч дүүсийг алгаддаг уламжлал, хууль байдаг гэнэ.

Кувейт – Эр хүн эмэгтэй хүн эм амьтны хөшөө рүү тачаадаж шулангассан харцаар харах хориотой.

images
Америкийн Аризона, Флорида, Айдахо, Индиана, Массачусетс, Орегон, Охио, Оклахома, Нью Йорк, Өмнөд Дакота, Юта, Вермонт, Вашингтон, Небраска, Невада, Миссисипи зэрэг муж, хотуудад эр хүний "хөвчирсөн” эрхтэн өмднийх нь цаанаас товойн үзэгдэх нь хуулиар хориотой байдаг гэнэ.
Ойрхи Дорнод - Эндэхийн улсуудад олноор дагаж мөрддөг түгээмэл Ислам хуулинд "хонь”-той нөхцсөний дараа махыг нь идэхийг уучилшгүй нүгэлд тооцдог юм байна.
Санта Круз, Болив – Эл хотын хачирхалтай "секс” хуулиар эр хүн ээж охин хоёртой нэг дор хурьцах, "учир” ургуулахыг хориглодог байна.

Колорадо, АНУ - Унтаж байгаа эмэгтэй хүнийг үнсэх хориотой.

unnamed
Виржиниа, АНУ - Гэрэл асаатай үед хурьцал үйлдэх нь мөн л хуулиар хориотой байдаг аж.
Невада, АНУ - Бэлгэвчгүйгээр секс хийхийх хориглодог.
Хонг Конг –  Нөхөртөө араараа тавиулсан эхнэр нөхөртэй нь явалдсан хүүхэнд хүссэн шийтгэлээ оноох бүрэн эрхтэй бөгөөд харин нөхрийн хувьд эхнэр нь хүсвэл нөхрөө "нүцгэн” гараараа хөнөөх эрхийг хуульчлан олгожээ.
Бахрейн - Эрэгтэй эмч эмэгтэйчүүдэд үзлэг хийх эрхтэй ч тухайн үйлчлүүлэгч эмэгтэйн "нуудгай” руу харах хориотой байдаг. Тэд толины тусламжтайгаар л харж үзлэг хийх эрхтэй ажээ.
Миннесота, АНУ – Тус мужийн Александра хотод эр хүн сармис, сонгино, сардина загастай хоол идсэний дараа секс хийхийг хориглодог бөгөөд тухайн эрийн амнаас эвгүй үнэр үнэртсэн тохиолдолд эмэгтэй нь хуулийн дагуу явж амаа угаахыг шаардах бүрэн эрхтэй.

Леван – Леван эрчүүдэд амьтантай нөхцөхийг хуулиар зөвшөөрдөг бөгөөд гэхдээ уг амьтан нь заавал "эмэгчин” байх ёстой аж. Харин эрэгчин амьтантай зүй бус харьцаанд орсон тохиолдолд цаазаар авах ял ноогдуулдаг байна.

unnamed
Колумбиа, АНУ - Колумбиа мужийн Кали хотын "секс” хуулиар эмэгтэй хүн эр нөхөртөө очихдоо "онгон” байх ёстой. Түүгээр ч үл барам түүнийг онгон эсэхийг нь мэдэхийн тулд тэднийг хурьцаж байхад ээж нь хүртэл "хянагч”-аар хажууд нь хамт байх ёстой гэнэ.
Алабама, АНУ – Секс тоглоом, секс хэрэгсэл худалдан авахыг хориглодог.
Теннеси, АНУ – Мужийн Дайсбург хотод эмэгтэй хүн эрэгтэй хүнийг болзоонд урих, сээтэн хаях, цаашлаад "секс” санал тавих нь хуулиар хориотой.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler