|
Видео

Шинэ мэдээ

Эрлийз болон Монгол морьдыг тусад нь уралдуулна

Эрлийз болон Монгол морьдыг тусад нь уралдуулна

 

Наадмын үеэр Хүүхдийн төлөө үндэсний газар, Хурдан морины салбар хороотой хамтран морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангахаар 31 мэргэжилтэн хяналт тавьж ажиллах юм байна. Мөн Хүүхдийн төлөө үндэсний газар, Монголын морин спортын уяачдын холбоо хамтран гаргасан стандартын дагуу унаач хүүхдүүдийн хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангуулах талаар анхааран ажиллаж, эцэг, эхээс нь зөвшөөрөл авсан, даатгалтай хүүхдүүдээр хурдан морь унуулахаар болжээ. Морь унаач хүүхэд долоогоос дээш насны, хамгаалалтын иж бүрэн хувцастай, ослын даатгалд хамрагдсан байх ёстой аж.

 

Монгол морьдоос эрлийз морьдыг ялгахдаа морины ерөнхий галбир, бие хаа, /биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл, сүүл/ сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгох юм байна. Тодруулбал, сэрвээний өндөр нь азарга, соёолон 140 см, их нас 141 см, хязаалан 137 см, шүдлэн 132 см, даага 127 см-ээс дээш давсан бол эрлийз гэж үзэж тухайн насанд уралдуулахгүй юм байна. Хурдан морины салбар хорооны дарга Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар "Хурдан морины салбар хороо хуралдаж доорх шийдвэрүүдийг гаргалаа. Монгол улсын Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолоор хурдан морь уралдуулах дүрмийг баталсан байдаг.

 

Энэ дүрмийн дагуу тухайн жилд нас бүрийн морьдын уралдах зайг ногооны гарц, цаг агаарын байдалтай уялдуулан гаргадаг билээ. Тэгээд бид энэ жил азарга, соёолонг 23 км, их нас 25 км, хязаалан 18 км, шүдлэн 14 км, даага 11 км-т уралдуулахаар боллоо. Энэ сарын 10-нд хязаалан, шүдлэн, 11-нд азарга, их нас, 12-нд соёолон, даага, 13-нд эрлийз морьдын уралдаан болж, Уяачдын баярыг тэмдэглэхээр боллоо. Мөн энэ жил хэвлэл мэдээлэлийн таван машин, эмнэлэг, мал эмнэлгийн машин морь дагана” хэмээсэн юм.

 

Б.Эрдэнэ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler