| |
Видео
Шинэ мэдээ
Украин улс ОХУ-д авсан хоригоо сунгалаа
КИЕВ. /TASS/. Украины Засгийн газар ОХУ-ын бүтээгдэхүүний импортод тавьсан хоригийн хугацааг 2017 оны 12 дугаар сарын 31 хүртэл сунгалаа.
ОХУ-аас бүтээгдэхүүн импортлохыг хориглосон тогтоолыг 2015 оны 12 дугаар сарын 30-нд баталсан бөгөөд энэ хоригийн үйлчлэх хугацааг 2017 оны 12 дугаар сарын 31 хүртэл сунгалаа гэж Украины Ерөнхий сайдын орлогч бөгөөд Эдийн засгийн хөгжил, худалдааны сайд Степан Кубив өчигдөр болсон Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэв. Тэрбээр хэлэхдээ "ОХУ-ын зүгээс Украинд авсан худалдааны хориг арга хэмжээний хариуд Украины үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс Оросын бараа бүтээгдэхүүний импортод авсан хоригоо сунгаж байна" гэжээ.
Кубивын мэдэгдсэнээр, энэ оны 1-4 дүгээр сарын хооронд ОХУ болон Украин хоорондын худалдаа 42 хувиар буурчээ. Хориг арга хэмжээний улмаас Украин бусад зах зээлүүдийг алдаж байгаа юм.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамн