| |
Видео
Шинэ мэдээ
ТҮЦ-ийг албадан нүүлгэлээ
Ази, Европын дээд хэмжээний XI уулзалт болох гэж байгаатай холбогдуулан зочид, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс тэдний зорчин өнгөрөх 13 гудамжны зам дагуу байрлаж буй түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэж байгаа билээ.
Гэвч иргэд зочид төлөөлөгчид зорчих маршрутын дагуу дур мэдэн түргэн үйлчигээний цэгээ байршуулж, хууль бус үйлчилгээ эрхэлсээр байна. Тиймээс АСЕМ-ын бэлтгэл хангах ажлын хэсгээс түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэхэд анхаарч ажиллахыг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, хороодын Засаг дарга, холбогдох байгууллагын удирдлагуудад онцгойлон үүрэг болголоо. Мөн төрийн байгууллагын албан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй, Төрийн тусгай хамгаалалтын хуулийг зөрчсөн иргэн аж ахуйн нэгжид хатуу хариуцлага тооцож, албадан нүүлгэхийг анхаарууллаа. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нүүлгэсэн түргэн үйлчилгээний цэгүүдээ ирэх сарын 20-ноос хойш зөвшөөрөгдсөн байршилд буцааж тавих боломжтой.
Р.ДУЛАМ