|
Видео

Шинэ мэдээ

"Эрдэнэт" үйлдвэр Монголчуудын мэдэлд 100 хувь ирлээ

"Эрдэнэт" үйлдвэр Монголчуудын мэдэлд 100 хувь ирлээ

 

Эрдэнэт үйлдвэртэй холбогдуулан ХХБ мэдэгдэл гаргажээ

 

Мэдэгдэлд "МАН, МАХН-ын удирдлагын зүгээс ОХУ-ын "Ростех" компанийн эзэмшдэг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ХХБ-аар дамжуулан хятадууд авлаа гэсэн худал мэдээлэл тарааж байна. Иймд доорх тайлбарыг нийт монголчууддаа хүргэхээр шийдлээ. Манай ХХБ-ны 95 хувийг монголчууд эзэмшдэг. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшихээр болсон "Монгол зэс" компанийг 100 хувь монголчууд эзэмшиж байна. ОХУ-ын "Ростех" компани Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг зарах саналаа ирүүлсэн учраас гэрээ хэлцэлд орсон билээ. Худалдаа хөгжлийн банкийг санхүүгийн үйлчилгээ үзүүлж чадна гэдэг утгаар нь сонгосон болно. Монголчууд Эрдэнэт үйлдвэрээ 100 хувь эзэмших болсон мэдээг сонгуультай холбогдуулан улстөржүүлж буй нам, эвслүүдийг увайгүй үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна. Монголчуудын мэдэлд Эрдэнэт үйлдвэр шилжин ирснээр улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна. Сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай! Хүндэтгэсэн Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал О.Орхон" гэжээ.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler