|
Видео

Шинэ мэдээ

Ядаргаанаас хурдан ангижрах арга

Ядаргаанаас хурдан ангижрах арга

 

Та өдрийн турш нойрмоглоод л, ажил хийх сонирхол буурч, болж л өгвөл хэвтэж, суухад таатай газар бараадаад байна уу. "MongolianEconomy” цахим хуудас ядраад байгаа хүмүүстээ зориулж УКТЭ-ийн Мэдрэлийн тасгийн ерөнхий эмч Л.Энхсайханаас зөвлөгөө авлаа. Тэрбээр "Хаврын "ядаргаа” нь өвчин биш. Өвлийн улирлаас дулааны улиралд шилжихэд хүний биеийн бодисын солилцоо өөрчлөгдөж байгаагийн илрэл юм. Хүний бие урин дулаан цагт дасан зохицотлоо ойролцоогоор дөрвөн долоо хоног болдог. Энэ хугацаанд хүмүүсийн биеийн эсэргүүцэл суларч, нойр их хүрэх, ажил, хоол, хийж байгаа зүйлдээ сонирхолгүй болж гиюүрэх, ажлын бүтээмжгүй болох зэрэг өөрчлөлт илэрдэг. Өвлийн цагт өдөр богино шөнө урт болохоор хүний биед мелатонин гэдэг дайврын хэмжээ ихсэж, сэтгэл хөөрөлд хүргэдэг серотониний хэмжээ багасдаг. Харин хавар сэтгэл сэргээдэг дээрх гормон нарны гэрлийн нөлөөгөөр идэвхждэг. Ийм л учраас хүмүүсийн сэтгэл гэгэлзэж, гадуур зугаалмаар ч юм шиг, дуу аялмаар ч юм шиг болдог. Энэ бүхэн хүний биеийн гормоны өөрчлөлтөөс үүдэлтэй физилогийн түр зуурын өөрчлөлт юм. Үүнийг хүмүүс ядаргаа, ядраад байна гэж ташаа ойлгодог. Харин энэ үед сэтгэл санаа сэргээх амин дэм сайн хэрэглэх нь зүйтэй” гэж ярилаа.

 

Амин дэмийг хэтрүүлвэл хор болно

Хаврын ийм өдрүүдийг хялбархан давах арга олон бий. Салхинд гарах, дасгал, сургуулилт хийх, зөв хооллох, амьдралын зөв хэмнэл баримтлах, болзоонд зогсох, өвлийн турш зүглээгүй кинотеатрт очих мэдээж  дархлаа сайжруулж, ядаргаанаас гарах түгээмэл арга болох амин дэм хэрэглэх хэрэгтэй. Монголчуудын дунд амин дэмийг их хэрэглэж байвал л биед сайн гэх ташаа ойлголт байдаг. Гэтэл энэ нь эргээд хор болж, амь насанд нь аюул учрах хэмжээнд ч хүргэж болохыг эмч нар анхааруулж байна. Тухайлбал, хүн өдөрт нэг эсвэл хоёр миллаграмм В6-г уух ёстой аж. Хэрэв тунг хэтрүүлбэл мэдрэлийн булчингийн хяналт алдагдахад хүрдэг. Мөн Е амин дэмийг болгоомжтой хэрэглээрэй. Хүний биед өдөрт 100-300 миллограм Е байхад болдог байна. Тунгийн хэмжээ ихэдвэл амархан сульдах, цус бүлэгнэх, эмэгтэйчүүд хөхний хавдраар өвчлөх магадлал өндөр байдаг аж.

О.НАР

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler