| |
Төрд бэлтгэгдсэн хуульч
Нийслэлийн ИТХ-ын Хууль зүй, төрийн байгууллагын хорооны дарга, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо гэж хэн болох, өнгөрсөн дөрвөн жилд Улаанбаатар болоод Баянгол дүүргийн хөгжлийн төлөө ямар ажил хийсэн бэ гэдгийг "дурандав”.
Тэр бол 1970-аад оныхны төлөөлөл. Түүний нэр нь тийм ч түгээмэл биш байх. Яагаад ийм нэртэй болсон түүх бас сонирхолтой. Ээж нь түүнийг төрүүлэх гээд өвдөж, аав нь сандран эмнэлэг орох машин хайж яваад Оросын Элчин сайдын машинтай таарч түүгээр хүргүүлсэн гэнэ. Хүү нь төрж, эмнэлгээс гэртээ харихдаа дахин өнөөх машинтай таарч, хүргүүлсэн сонин тохиолоор бэлэгшээж #Оросоо хэмээх нэрийг аав нь хайрласан аж.
Өвөрмөц нэртэй энэ эрхэм бол удам дамжсан хуульч. Түүний аав, гурван дүү бас эхнэр нь хуульч мэргэжилтэй юм билээ. Тиймдээ ч аливаа ажилд "Хуулийн хүрээнд ажиллах” зарчим баримталдаг. Хууль тогтоогчид нь хуулиа зөрчөөд байдаг болсон цагт бол авууштай л сонсогдож буй юм. Тэрбээр 2002-2012 он хүртэл бүтэн 10 жилийн турш "Эрх зүйн гүүр” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгчөөр ажиллажээ. Түүнийг төрийн албанд ажиллахаас өмнө #Д_Оросоо өмгөөлөгч гэж хүмүүс мэддэг байсан. Мөн 2004-2005 онд ХЭҮК-т үндэсний зөвлөх, 2006-2007онд МҮОНРТ-ийн орон тооны бус зөвлөлийн гишүүн, 2008-2010 онд "Говь” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, дарга зэрэг ажил давхар хийж байсан аж.
Улмаар 2012 оноос хуулийн салбарт зузаан туршлага хуримтлуулсны дараа улс төрд хөл тавьж, хотийн парламентийн гишүүнээр сонгогдсон. Мөн оныхоо өвлөөс Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллажээ. Сууригүй байшин гэж байдаггүй. Үүнтэй адил улс төрд хөл тавих гэж буй залуус аймаг, дүүрэг, нийслэлийн ИТХ-д "алба хааж”, төрийн ажлын туршлага хуримтлуулсан байх нь зөв санагддаг.
Энэ босгыг Д.Оросоо давсан байлаа. Тэгвэл өнгөрсөн дөрвөн жилд тэр НИТХ-ын төлөөлөгч, Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны даргын ажлыг хашихдаа Улаанбаатарчууд бидний төлөө, Баянгол бол нийслэлийн "зүрх” болсон дүүрэг. Өнгөрсөн дөрвөн жилд энэ дүүрэгт бүтээн байгуулалтын ажил өрнүүн их байжээ. Засаг даргын хувиар Д.Оросоо эрүүл мэндийн салбарын бүтээн байгуулалтад анхаарлаа нилээд хандуулсан байна. 100 ортой, өдөрт 500-700 хүнд үйлчлэх хүчин чадалтай эрүүл мэндийн төв, хүүхдийн "Эмүжин” эмнэлэг, хүүхэд, залуучуудад зориулсан Усан спорт сургалтын төв барьж, ашиглалтад оруулжээ.
Түүний хувьд дүүргийнхээ зарим орон сууцнуудын барилгуудын техникийн шинэчлэлийг хийх ажлыг санаачлан, ажил хэрэг болгох алхмуудыг хийж байгаа нь цаг үеэ олсон, иргэдийн талархлыг олсон ажил юм. Мөн "Гудамж” төслийн хүрээнд 10 уулзварыг шинэчилж, цөөнгүй хороо чулуун замтай болсон аж. Энэ дүүрэгт гэр хороолол бас бий. Эдгээрийн гэрэлтүүлгийн асуудлыг шийдэж, иргэд амар тайван амьдрах боломж бүрдүүлсэн байна. Тэрбээр хийсэн ажлаа жилд 2-3 удаа нийслэлийн болон дүүргийн ИТХ-д тайлагнадаг аж.
Энэ эрхмийн хийсэн ажлыг хараад байхад хүүхэд, эмэгтэйчүүдийн боловсрол, иргэдийн эрүүл мэнд, ахмадуудын төлөө сэтгэлээ чилээдэг бололтой. Спортын цогцолбор, Хүүхэд хөгжлийн төв, хүүхдийн номын сан, "Баянгол” хүүхдийн зуслантай болсон байх юм. Засаг дарга гээд бодлого хэрэгжүүлэх гэж дээгүүр хараагүй, иргэдийнхээ дунд орж, мэдэрч ажиллажээ гэж болохоор санагдав. Сэтгэл гаргаж ажилласных нь нэг баталгаа бол 2013, 2014, 2015 онд жил дараалан тус дүүрэг шилдэгээр шалгарсан явдал юм.
Нөгөө талаар Баянгол газар нутаг дэвсгэр багатай ч нягтрал их, худалдаа үйлчилгээний болон баар цэнгээний газар төвлөрсөн, шилжин явагч, дамжин өнгөрөгч олонтой, хөдөлгөөнтэй бүс. Тиймээс гэмт хэрэг бага биш гардаг байжээ. Өнгөрсөн дөрвөн жилд гэмт хэргийн гаралтыг бууруулж,тэр хирээр иргэдийн тайван амьдрах боломжоор хангаж чаджээ. Төрийн албан хаагч бол ард иргэдийнхээ төлөө үйлчлэгч байх учиртай. Улс төрийн албан хаагч болох Засаг дарга ч ялгаагүй.
Ийм жишгээр ажиллаж чадсаныг иргэд нь үнэлж буй. Хуульч мэргэжлээ тэрээр нийгмийн инженер хэмээн тодорхойлсон байна лээ. Тэрээр үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дагнан судалж, өөрийн санал бодлоо илэрхийлсэн байдаг. Яг энэ зарчмаараа нийгмийн сэтгэл зүйг зөв тийш залах, эрүүл, боловсролтой иргэн төлөвшүүлэх чиглэлээр ажиллаж, хэлсэн үг, хийсэн ажилтай дөрвөн жилийг үдэж цаашид шат ахих, өөдөө тэмүүлэх хүсэл буйгаас гадна туршлага хуримтлуулж, төрийн албанд нухлагдаж сайн бэлтгэгдсэн идэр насны хүн аж.
#Д_Оросоогийн сонгуулийн штаб