|
Видео

Шинэ мэдээ

ЦЭЦЭРЛЭГ БАЙХГҮЙГЭЭС АМЬДРАЛ УЛАМ ДОРОЙТОЖ БАЙНА

ЦЭЦЭРЛЭГ БАЙХГҮЙГЭЭС АМЬДРАЛ УЛАМ ДОРОЙТОЖ БАЙНА

 

УИХ-ын 64-р тойрогт нэр дэвшсэн МӨНХӨӨГИЙН ОЮУНЧИМЭГ өнөө өглөө 07.30 цагаас эхлэн 7 дугаар хорооны иргэдтэй уулзалт зохион байгууллаа. 

УИХ-ын 64 дүгээр тойрогт Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11 гэсэн таван хороо хамрагддаг юм.

 

 Нэр дэвшигч иргэдтэй уулзах үеэр иргэд амьдралд нь тулгамдаж буй асуудлаа хэлж, шийдвэрлэх гарцыг асууж байв. 
Иргэд, 
-Манай эндээс өчнөөн хүн УИХ-төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагад сонгогдоод гарсан. Гэтэл тэр хүмүүс эргээд энэ хороонд нэг цэцэрлэг барих мөнгийг төсөвт суулгаж шийдүүлж чадсангүй. Манай хороонд цэцэрлэг ганц ч байдаггүй. 2015 онд нэг цэцэрлэгийн суурь тавиад ажил нь эхэлсэн ч талдаа хүрээд зогссон. Өнгөрсөн есдүгээр сард манай хорооны иргэд хүүхдээ цэцэрлэгт өгчихөөд ажил төрөл хийнэ гээд урамтай байсан. Гэтэл одоо болтол сураг алга, энэ янзаараа ирэх намрыг өнгөрөөх бололтой. 
Цэцэрлэг байхгүйгээс, хүүхдээ цэцэрлэгч явуулж чадахгүйгээс иргэдийн амьдрал улам доройтож байна. Ажил хийж, орлого олох ёстой гэр бүлийн хэн нэг нь гэртээ заавал үлдэж хүүхдээ харж байна. Ийм байхад амьдрал яаж дээшлэх юм бэ. 
Цэцэрлэгээс гадна халуун ус бас асуудал болчихсон.10 мянга гаруй хүн амтай хорооны хэмжээнд ганцхан халуун устай. Нэг ээлжинд дөрвөн хүн ордог болохоор маш их оочер дугаартай. Усанд орох гэж хоёр цаг хүлээх энүүхэнд. Ядаж халуун ус хэд хэдийг барьчихаар төсөв мөнгө батлуулах хэрэгтэй шүү дээ.

-Дахин төлөвлөлтөөр гэр хорооллыг орон сууц болгоод орон сууцанд амьдруулна гэж өнгөрсөн дөрвөн жил л ярилаа. Амаар баахан ярьсан ч бодит байдалд юу ч хийсэнгүй. Дахин төлөвлөлтийг хэзээ, яаж хийх юм бэ гэхчлэн тулгамдаж буй, яаралтай шийдэх шаардлагатай олон асуудлыг хөндөж байв.

Иргэдийн асуултад нэр дэвшигч МӨНХӨӨГИЙН ОЮУНЧИМЭГ, 
-Цэцэрлэгийг тухайн хорооны хүүхэд бүрийг хамруулах хүртээмжтэйгээр барих бүрэн боломжтой. Төсөвт мөнгийг нь тусгаж батлуулахад гол нь сэтгэл хэрэгтэй. Санхүүгийн хувьд шийдэх боломж бүрэн дүүрэн бий. Үүнд гагцхүү төрийн зөв бодлого хэрэгтэй. Монгол ардын намын мөрийн хөтөлбөрт 3 хүртэлх насны хүүхдээ харж гэртээ суудаг ээж юмуу аавд цалин өгөх "Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Бусад улс орон ийм жишгээр явдаг. Хүүхдээ ээж нь хэнээс ч илүү харж чадна. Гол нь хүүхдээ хараад гэртээ суухаар орлого мууддаг учир "Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. 
-Дахин төлөвлөлтийг ганц орон сууц барих биш хүн бүр ажилтай орлоготой, хүүхэд бүхэн сургууль цэцэрлэгтэй, төрийн үйлчилгээ иргэн бүрт хүрдэг, эрүүл аюулгүй орчин, баталгаатай амьдралыг хангасан цогц шийдлээр хийх ёстой. Дахин төлөвлөлтийг цоо шинэ эрх зүйн орчноор, шинэ бодлогоор хийхээр Монгол ардын нам мөрийн хөтөлбөртөө тусгасан гэж хариуллаа. 
Нэр дэвшигч МӨНХӨӨГИЙН ОЮУНЧИМЭГ уулзсан иргэн бүртээ ард түмний өмнө тулгамдсан олон асуудлыг Монгол ардын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу шийдвэрлэх гарц шийдэл, боломж бүрэн байгааг танилцуулж мэдээлэл өгөн ярилцаж явлаа.

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ын 64-р тойрогт нэр дэвшигч Мөнхөөгийн ОЮУНЧИМЭГ-ийн штаб.

ЦЭЦЭРЛЭГ БАЙХГҮЙГЭЭС АМЬДРАЛ УЛАМ ДОРОЙТОЖ БАЙНА

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler