|
Видео

Шинэ мэдээ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо наадмын бэлтгэл ажилтай танилцав

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо наадмын бэлтгэл ажилтай танилцав

 

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун болон тус хорооны гишүүд Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн харвааны талбайд ажиллаж баяр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд хяналт тавьж, наадмын нээлт, хаалтын тоглолтын бэлтгэлийг эртнээс хангаж, бүх төрлийн үзүүлбэр тоглолтын аюулгүй байдалд онцгой анхааран ажиллаж байна.
Энэ жилийн хувьд улсын баяр наадмын тэгш ой тохиож байгаа бөгөөд гадаад, дотоодын жуулчид, АСЕМ-ын зочид төлөөлөгчид зэрэг баяр наадмыг үзэж сонирхох хүний тоо нэмэгдэх учраас бэлтгэлийг сайтар хангаж, бага зардлаар хариуцлагатай зохион байгуулж ажиллана гэдгийг  Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ц.Оюунбаатар онцоллоо.
Одоогийн байдлаар Төв цэнгэлдэх хүрээлэнд нэмэлт гэрэлтүүлэг тавих, гол асарын урд, хойд талын фасадыг засварлах, төв асарын суудлыг солих, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үүдний хэсгийн баганыг сэргээн засварлах зэрэг ажлыг хийх юм.

p1akspvjmjjl51fvsui3r4de3cq

p1akspvjmj14qs11rn1tfbm6r13jdo

 

p1akspvjmj191kp5n4cqree1227s

 

p1akspvjmj1j8l1q6mmu91ofr1q86d

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler