| |
Видео
Шинэ мэдээ
НААДМЫН ТҮРҮҮ БӨХИЙГ ТОЁОТА КОМПАНИ “ЛАНД КРУЗЕР-200”-ГААР ШАГНАНА
Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун, Тоёота Мотор Корпорацийн Төлөөлөгчийн газрын захирал Цүёши Аваи нар Үндэсний их баяр наадмын бөхийн бай шагналын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Их Монгол улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр Японы Тоёота компани 2 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг "Ланд крузер-200” маркийн автоамшинаар дахин шагнахаар болсон юм. Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун "Дэлхийд ганцхан Монгол наадмаа бид Монгол брэнд болгохоор төлөвлөн ажиллаж байна. Монгол брэнд болохын тулд бид олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны түнштэй байх ёстой. "Тоёота” компани баяр наадмын албан ёсны түншээр 2 дахь жилдээ ажиллаж, түрүү бөхийг Ланд крузер-200 маркийн автомашинаар шагнаж байгаа нь наадамчдадаа барьж буй нэгэн томоохон бэлэг болж байна” гэлээ. Харин Тоёота Мотор Корпорацийн Төлөөлөгчийн газрын захирал Цүёши Аваи "Манай компани 2 дахь жилдээ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороотой хамтран ажиллаж, Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд шагнал гардуулах болсондоо таатай байна. "Тоёота” компанийн хувьд энэ үйл ажиллагаа нь нэр төрийн хэрэг” гэж онцлон хэллээ. Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд 07 дугаар сарын 13-ны өдөр 12:00 цагаас Их эзэн Чингис хааны талбайд шагналыг нь гардуулна.