| |
МАН нэр дэвшигчдэдээ батламжийг нь өглөө
2016 оны УИХ-ын сонгуульд 12 нам, гурван эвсэл болон бие даагч 69 хүн нийлээд 498 хүн нэр дэвшиж байна. СЕХ-ноос
Улсын дээд шүүхэд бүртгүүлсний дагуу Монгол ардын намын нэр дэвшигчдэд эхлээд батламжийг нь гардуулсан бол дараа нь Ардчилсан намын нэр дэвшигчдэд өчигдөр нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулсан билээ.
Харин өнөөдөр /2016.06.08/ МАН УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдэдээ батламжийг нь гардуулан өглөө. Тус нам сонгууль булхай, луйваргүй, хуулийн хүрээнд болох ёстой гэдэг зарчмыг баримталж буй ажээ. Түүнчлэн энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчид шударга өрсөлдөж, ялбал уналтад орсон эдийн засгийг сэргээж, иргэдэд ээлтэй эрх зүйн орчинг боловсруулж, тэдний төлөө ажиллана гэлээ. УИХ-ын 37 дугаар тойрогт буюу Хөвсгөл аймагт Л.Мөнхбаатар, Баянзүрх аймгийн 49 дүгээр тойрогт Д.Оюунхорол, Дархан-Уул аймгийн 43 дугаар тойрогт Б.Бат-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн 19 дүгээр тойрогт Я.Содбаатар нар өрсөлдөхөөр батламжаа гардан авлаа.
Нийт 498 хүн УИХ-ын энэ удаагийн сонгуульд өрсөлдөхөөс 129 нь эмэгтэйчүүд байгаа юм. Цаашид бизнесийн орчинг тогтвортой байлгаж, үйлдвэрлэгчдэд дарамтгүй, ээлтэй эрх зүйн орчинг бүрдүүлэхээр эмэгтэйчүүдийн төлөөлөл болж "Монполимент” компанийн захирал Ц.Гарамжав МАН-аас нэр дэвшсэн байна.
СЕХ-нд бүртгэгдсэн нийт нэр дэвшигчдийн 215 нь хөдөө орон нутагт, 283 нь нийслэлд нэр дэвших юм байна.
- МАН-76
- АН-76
- ИЗНН-15
- МАХН-71
- МУНН-11
- Хаан сонголт эвсэл-9
- БНН-36
- Иргэний хөдөлгөөний нам-27
- Эх орончдын нэгдсэн эвсэл-9
- Ард түмнээ хайрлая нам-13 нэр дэвшигч зэрэг нийт 498 нэр дэвшигч УИХ-ын сонгуульд өрсөлдөнө. Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа Сонгуулийн тухай хуульд зааснаар энэ сарын 11-ний өдрөөс албан ёсоор эхэлнэ.