| |
Видео
Шинэ мэдээ
Хурлаа хамгийн их тасалсан гишүүнээр Х.Баттулга тодорлоо
УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийгээд багагүй хугацаа өнгөрчээ. Харин чуулганаар хэр үр бүтээлтэй ажиллаж, хэн нь их тастай, хэн нь огт таслаагүй талаарх ирцийн мэдээллийг чуулганы хаалтын дараа гаргадаг билээ. Энэ хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 29 удаа болж, нийт 139 цаг 10 минут үргэлжилсэн юм.
Тэгвэл хамгийн тасалсан гишүүнээр Х.Баттулга 94 цаг хурдаандаа суугаагүйгээр тэргүүлж байгаа бол түүний араас О.Амаржаргал гишүүн 81 цаг суугаагүйгээр тэргүүлээд байгаа аж. Харин Б.Наранхүү гишүүн таслалтаараа тэргүүлдэг гишүүдийн тоонд тэргүүлдэг заншлаараа удаалсан байна.
Эдний араас бие даагч гурван гишүүн орсон бол хамгийн их гадаад томилолт авсан нь Л.Болд сайд, хамгийн их хөдөө томилтоор ажилласан нь М.Зоригт боллоо.
Тэгвэл хуралдаандаа хамгийн их идэвхтэй оролцсон гишүүдээр Д.Дэмбэрэл, Ж.Эрдэнэбат, Х.Тэмүүжин, А.Бакей, Ч.Улаан, З.Энхболд, З.Баянсэлэнгэ, Р.Гончигдор нар тодорсон байна.
ЧОЙ