| |
Видео
Шинэ мэдээ
Дуучин Хаянаа бүдүүлэг зан гаргаж, хөл хүнд бүсгүйчүүдийг гомдоожээ
Нэгэн үед Монголын залуусыг байлдан дагуулж явсан "Камертон”,
"Номинталст” хамтлагийн гишүүд урлагаасаа хөндийрөн бизнест хөл тавих
болсон. Царайлаг, сайн дуулдаг гэдгээрээ гайхагддаг Хаянаа л гэхэд
сүүлийн үед газар тариалан, уул уурхайн салбарт хүчээ сорих болсон. Энэ ч
түүнд дуулахаас илүү ашигтай байх нь мэдээж. Түүний гэргий Урнаа 3 дахь
хүүхдээ тээж байгаа бөгөөд "Бүжинлхам” эмнэлэгийн Алтанхуяг эмчид
хяналтанд оржээ. Манайдаа эхоны хамгийн сайн эмч гэдэг утгаараа
Алтанхуяг эмчид үзүүлэх гэж эхчүүд урт дараалал үүсгэдэг.
Саяхны нэг
өдөр Хаянаа эхнэрээ үзүүлэх гэж очихдоо өглөөнөөс хойш хүлээсэн
эхчүүдийн өмнүүр орж, эхнэрээ үзүүлжээ. Бид нар зөндөө хүлээсэн адилхан
хүлээж, очер дарааллаараа ор гэсэн эхчүүдийн өмнөөс: Ганц хүн оруулахад
юун сүртэй юм бэ? гэж хэлж гомдоосон гэнэ шүү.