|
Видео

Шинэ мэдээ

“Казино” хочит генерал

“Казино” хочит генерал

 

Дорнод аймгийг хууччуул нь тойглож эхлэв. Өмнө нь Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн М.Зоригт, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Н.Номтойбаяр гээд хөвөрнө. Тэдний дунд 1996 онд Дорнодоос УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан "казино” хочит бригадын генерал Д.Энхбаатар Дорнодоос дэвших мандатаа авчээ. Сэтгүүлч мэргэжилтэй тэрбээр цэргийн албанд татагдаж, дараа нь ЗХЖШ-ын Цэргийн тагнуулын газарт орчуулагчаар ажиллан ахмад цолонд хүрч, цэргийн тагнуулч болжээ. Удалгүй Монгол Улсад ардчиллын салхи сэвэлзэж Д.Энхбаатар ч ардчиллын партизануудтай нэгдэн улстөрд хөл тавьсан байдаг. Улстөрөөс тэр "казино Д.Энхбаатар” гэх нэр зүүгээд буцсан. Д.Баттулга, С.Батчулуун нарын хамт авлига, хээл хахууль авсан хэргээр аавын хаалга татаж байв. Удалгүй Д.Баттулга, Д.Энхбаатар нар суллагдаж, тус тусын зам мөрөө хөөсөн гэдэг. Зэвсэгт хүчиндээ эргэн очсон Д.Энхбаатар хурандаа болж, өнгөрөгч 2012 онд эртний анд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гараас бригадын генерал цол гардсан юм. Хэдэн жилийн турш дуулиан шуугиан дагуулсан асуудал намжаад байтал "Байлдааны МИГ-21 онгоцыг задалж зарсан” гэх хэрэгт холбоотой хэмээн хэвлэлүүд бичиж эхлэв. Эл асуудлыг эрхэм генерал үндэслэлгүй хэмээн 300 сая төгрөг нэхэмжлэн шүүхдэж, тус мэдээллийг нийтэлсэн сонин уучлал гуйснаар асуудлыг намжаасан. "Онгоцны хэрэгт холбогдолгүй” гэдгээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тууштай мэдээлснэээс харвал 2016 оны сонгуульд нэр дэвшихээр эртнээс бэлтгэж явсан бололтой. Хууччуул олонтой Дорнодын тойрог "казино” нэрнээсээ салж чадаагүй түүнд УИХ-д дахин "тухлах” боломж олгох болов уу даа.

                                                           ХЭВЛЭЛД ТҮҮНИЙ ТУХАЙ

Бригадын генерал Д.Энхбаатар мэдэгдэл гаргав

Тагнуулын даргаар "казино” хочит нэгэн тодорч, дүүргийн удирдлагуудыг "буулгасан” өдөр

''Казино'' Д.Энхбаатар ЗХЖШ-ыг удирдах нь тодорхой болжээ

Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн генералуудын булхай

Казино” Д.Энхбаатар цэргийн тагнуулын дарга боллоо

                                              ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД ТҮҮНИЙ ТУХАЙ

TUVSHINTUR: Бригадын генерал "казино” Д.Энхбаатар явж байна шүү дээ 14 дүгээр тойрогт. Хажууд нь зурагчин нь. 

SONGUULIДорнодоос М.Зоригт, Д.Энхбаатар нар мандатаа авлаа. Намынхан нь хоёр хуваагдаж хэл ам хийгээд байсан хэцүү дээ

UNURTSETSEG: УИХ-ын 14-р тойрогт М.Зоригт,15-р тойрогт Д.Энхбаатар нар тодорлоо. Үнэн үү?@m_zorigt

ENHBAATAR:  Манай охин музейд өлсгөлөн зарласан хүмүүс дунд Д.Энхбаатар гэж байсан чинь ааваараа их бахарсан гэсэн.Тэр үед хуугаараа өлөн байсан дөө

UNURBAYAR:  Генерал Д.Энхбаатар сэтгүүлчдээс мөнгө нэхэмжлэхдээ бус тавьж байгаа шаардлага нь арай даварцан байна.Ийм хүмүүс ардчилал ярьж явах гунигтай

OTGONJARGAL: Ингэхэд яааж ч бичсэн үсрээл 100 мянган төгрөг нэхэмжлэх хүн байна уу. би бичээд өгье. дараа нь харин Д.Энхбаатар шиг шогтов оо таануус

NINJBAT: Буриад Д.Энхбаатар гэж нэг гар Ц.Элбэгдоржийг дагасаар бригадан генерал болсон. Архи уухаараа юу гэж аархдаг бол, хөөрхий.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler