| |
Видео
Шинэ мэдээ
Б.ГАНГААМАА ЗУРГАА ДАХЬ ЖИЛДЭЭ ЗУРГАА ДАХЬ ТИВИЙН НОЁН ОРГИЛД АВИРАХААР БОЛЖЭЭ
Монгол Улсын гавьяат тамирчин ууланд авирагч Б.Гангаамаа зургаа дахь тивийн ноён оргил Карстензийг зорихоор болжээ. Австрали тивийн Карстенз нь дэлхийн долоон тивийн ноён оргилын нэг бөгөөд далайн төвшинөөс 4884 метрт өргөгдсөн хадан уул юм. Энэ оргилд урьд өмнө Монгол хүн авирч байгаагүй аж.
Б.Гангаамаа энэ талаар "Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2010 оны тавдугаар сарын 25-нд анхны тив болох Европ тивийн ноён оргил Эльбрус уулын авиралтыг Эрдэнэт хотынхоо уулчид Тэрбиш, Бат-эрдэнэ, Одончимэн, Наран нартайгаа хамт амжилттай хийсэн юм. Тэр цагаас хойш таван жилийн дотор дэлхийн таван тивийн торгон зулайд хөл тавьж, төрийн далбаагаа барин огшиж, омогшиж явсан он жилүүд өнгөрөн одлоо. Тэгвэл энэ түүхэн өдөр та бүхэндээ нэгэн шинэ амжилтын төлөө тун удахгүй мордох болсноо дуулгахад таатай байна" хэмээжээ.
Г.Гангаамаагийн энэ удаагийн аялалыг "Turkish Airline" компани ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллахаар болжээ.
Г.Наран