|
Видео

Шинэ мэдээ

Уйгурууд БНХАУ-аас дүрвэх нь олширсон гэв

 Уйгурууд БНХАУ-аас дүрвэх нь олширсон гэв

 

БНХАУ-ын уйгур үндэстний цөөнх гадаад орнуудад дүрвэх нь эрс нэмэгдсэн талаар NHK агентлаг уламжилж байна. Өчигдөр Японы нийслэл Токио хотод "Дэлхийн уйгуруудын хуралдай" байгууллагын тэргүүн Рабия Кадир сэтгүүлчидтэй уулзах үеэрээ энэ тухай мэдээлжээ. Хятад улс шашны үйл ажиллагаанд тавих хяналтаа чангатгасан нь уйгурууд олноор дүрвэж байгаагийн гол шалтгаан гэж тэрбээр тайлбарлав.

Си Зиньпин Хятадын дарга болсны дараа Шиньжян-Уйгурын өөртөө засах оронд амьдарч байгаа үндэстний цөөнхийн ард иргэд шашны үйл ажиллагаа явуулах боломж улам хязгаарлагдсан гэж Рабия Кадир мэдэгдлээ. Өнгөрсөн 12 дугаар сард Хятадад хүчин төгөлдөр болсон терроризмын эсрэг хууль энэ явдалд улам нэрмээс болсон гэж тэрбээр үзэж байна.

Энэ хуулийн улмаас Хятадын Засгийн газрын угсаатны цөөнхийг дарангуйлсан бодлогыг эсэргүүцсэнийхээ төлөө баривчлагдаж, террорист нэр авсан уйгур үндэстэн олон байгааг Рабия Кадир мэдээлсэн байна. "Дэлхийн уйгуруудын хуралдай” энэ асуудлыг өнөөдөр эхэлсэн "Их-7”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцүүлэх хүсэлтэй байгаа юм.

Шиньжян-Уйгурт төрсөн ч эдүгээ АНУ-д амьдардаг Рабия Кадир өөрөө уйгур үндэстэн бөгөөд үл хөдлөх хөрөнгийн салбарын саятан, уйгурчуудын эрхийн төлөө тэмцэгч улс төрийн идэвхтэн бөгөөд Хятадын Засгийн газар түүнийг Хятад улсыг хагалан бутаргахыг оролдогч эсэргүү гэж үздэг. Мөн Шинжян Уйгурын өөртөө засах орны дээгүүр албан тушаалтан Рабия Кадирыг өрнөдийн эрх баригчдын утсан хүүхэлдэй гэж шүүмжилж байгаа юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler