|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

С.Баярцогтыг тахисан АН-ынхан

С.Баярцогтыг тахисан АН-ынхан

 

Оффшорчдыг намаасаа сонгуульд нэр дэвшүүлэхгүй хэмээн хэвлэл мэдээлэлээр ярьж байсан АН-ын тэргүүнүүдийн үг иргэдийн бухимдлыг дарах түр зуурын худал хуурмаг байсан уу. Энэ асуултад УИХ-ын дарга З.Энхболд болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар хариулах цаг болжээ. 

 

Учир нь Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын хорооны 33-р хуралдаанаар УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарыг 100 хувийн саналаар УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх мандат олгосон аж. Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны тэргүүн Л.Цандэлэгийг 83 хувийн саналаар нэр дэвшүүлэхээр болсон гэнэ.

 

Ийнхүү УИХ-ын сонгуулийн 25, 26, 27- р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчид тодорхой болсон бөгөөд Оффшорчдоо сэм дэмжсэн намын дарга УИХ-ын чуулганаа түргэвчилэн завсарлуулсан байх нь гэсэн хардлага төрөөд байна. Учир нь сөрөг хүчин нь түүний "ОФФШОРЧДЫГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ" гэж хэлсэн үгэн дээр ам асуухаас айсан хэрэг биз ээ.


Эх сурвалж: www.bolod.mn

ЧОЙ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler