| |
Видео
Шинэ мэдээ
Энэтхэг улс олон удаа ашиглах сансрын хөлгөө амжилттай туршлаа
Энэтхэг улс олон удаа ашиглах, нисгэгчгүй сансрын хөлгөө амжилттай хөөргөн туршсан тухай тус улсын сансрын агентлаг мэдээллээ.
Ингэснээр Энэтхэг улс олон удаа ашиглах сансрын хөлөг бүтээхэд чиглэсэн улс орнуудын хүчтэй өрсөлдөөнд оролцож эхэлж байгаа юм.
6.5 метрийн урттай сансрын хөлгийн туршилтын загварыг Энэтхэгийн өмнөд нутгийн Андра-Прадеш хотоос хөөргөсөн тухай тус улсын Сансрын судалгааны агентлаг мэдээлжээ. Туршилтын хөлөг 65 мянган м-ийн өндөрт гарсныхаа дараа далайд унасан байна.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өөрийн твиттер хуудсандаа энэхүү үйл явдлыг тохиолдуулан тус улсын эрдэмтдэд баяр хүргээд, тэдний нөр их хөдөлмөрийг магтан сайшаажээ.
Энэтхэг улс сансрын технологид хөрөнгө оруулалт хийсээр байгаа юм. 2013 онд энэтхэгчүүд Ангараг гараг руу судалгааны хөлгөө илгээж байжээ.