| |
Хүмүүсийн энергийн ангилал
Тэднээс хамгаалахын тулд өөрийн оюун ухамсрын хөгжилд илүү анхаарч, муу муухай бүхнээс зайлсхийж, нэн түрүүнд бусдыг хайрлаж, уучилж сурах ёстой. Бусдад үргэлж гомдож, муудаж явсан хүн хамгаалах хүчээ алдаж, био талбай нь сийрэгждэг.
Өөрийн энергийг идэгчид
Энэ бол маш сонин төрөл зүйл. Тэд нууцлаг, хязгаарлагдмал хүмүүс. Хэрэгцээтэй үед энергийн хамгаалалт гаргаж, өөрийн дотоод энергийг зөв, ухаалаг хуваарилж чадна. Ихэнх тохиолдолд тэдний энерги нь тодорхой нэг газарт чиглэж, тэндээ "идэгддэг” ба ингэснээр сөрөг агуулгатай болон хувирдаг. Хүнд дурлаад, сэтгэлээ илчилж чадахгүй шаналагсдын ихэнх нь ийн өөрийгөө идэгч болон хувирдаг. Хөндлөнгийн сөрөг нөлөөлөлд автсан "өөрийгөө идэгчид” энэ сөрөг мэдээллийг удаан хугацаанд өөртөө хадгалдаг. Тэгээд байнга энэ мэдээллээ сэргээн санаж, өнгөрсөн явдлыг эргэн харж шаналсаар байдаг.
"Өөрийгөө идэгчид”-ийн хувьд нэн тэргүүнд байгальтай энергийн солилцоонд орж сурах чухал. Үүнээс гадна мөн биеийн хүчний дасгал хийж, гэрийн тэжээмэл амьтадтай харьцаж, ой модон дунд зугаалж, усан угаал үйлдэх хэрэгтэй.
Энергийн "хоосон сав”
Ийм хүмүүст байдаг нийтлэг шинж бол оюун ухаан, ухамсрын дорд хөгжил юм, тэд бусдад эрчимээ өгч мэддэггүй, тэгсэн атлаа өөрсдөө бас хаанаас авахаа мэддэггүй. Тэдэнд биоэнергийн солилцоо гэж бараг байдаггүй. Тэд амьдралын энергээ ихэвчлэн идэж ууж, эсвэл өөрт нь байхгүй эд юмсыг шунан харж нөхдөг. Тэдэнтэй харьцахыг хэн ч хүсдэггүй, яриа нь бүдүүн баргийн, бодол санаа нь гэнэн мунхаг байдгаас гадна хөндлөнгөөс харахад эсвэл хэт хойрго, эсвэл хэт хөдөлгөөнтэй хүний дүртэй. Хойрго гэдэг нь эрчим хүчээ алдахгүйг хичээдэгтэй нь, харин хөдөлгөөнтэй гэдэг нь энергийн алдагдлаа ямар нэгэн жижиг үйл хөдлөлөөр нөхөх гэсэн эрмэлзлэлтэй нь холбоотой. Гэхдээ л тэднийг хайрлах хэрэгтэй, тэдэнд хөндлөнгөс анхаарч, халамжилсан илрэл болгоныг талархан хүлээж авдаг тул чин сэтгэлээсээ хайрласан хүн тэдний хоосон савыг "дүүргэж” чадна
Энергийн зуучлагчид
Тэд маш их илэн далангүй, итгэлтэй хүмүүс. Эерэг эрчмийг хүлээн авах чадвар сайтай, харин сөрөг нөлөөллийг эсэргүүцэхдээ муу. Ямар ч энерги тэднийг нэвтлэн гарахдаа мөн чанараа өөрчилдөггүй. Эрчим хүчний зуучлагчид нь баяр баясгалан, амьдралын сайн сайхныг харамгүй хуваалцдаг ба ингэхдээ энэ эрчмийг яаж авснаа, тухайлбал гэнэт толгой дээр нь унаад ирсэн үү, эсвэл өөрийн хөдөлмөрөөр бий болгосон уу гэдгийг ер эрэгцүүлдэггүй. Тэдэнд байдаг нэгэн чухал шинж бол түүнд ирээд, дараа нь өөр хүн дамжуулагдсан энерги мэдээллийн оронгоо өөрчлөлгүй хадгалсаар байдаг. Тиймээс ихэнх зуучлагч нь бусдын хувьд хэтэрхий шулуухан буюу хүүхэд шиг томоогүй гэх сэтгэгдлийг төрүүлдэг.
Энергээ гээгчид
Тэд ихэвчлэн хэрэгт дурламтгай хүмүүс байдаг болохоор илүү үгэнд дурлан, эсвэл өөрт хамаагүй зүйлд хошуу дүрж, бусдыг уурлуулан бухимдуулж, өөрсдөө эвгүй байдалд ордог. Энергээ гээгчид нь энергийн вампируудад биеэ цэнэглэх сайхан боломжийг олгоно. Тэд өөрийгөө ухамсартайгаар хамгаалж чаддаггүй. Гэсэн ч тэдэнд далд ухамсрын хамгаалалт буй. Тиймээс тэд зарим нөхцөл байдалд энергийг хангалттай авч чаддаг. Залхуу хүмүүсийг энэ төрөлд хамруулдаг. Бид цаг хугацааг дэмий үрж алдсанаар энергээ ч мөн алдаж, өөрийн чадавхи чансааг муутгана. Тиймээс энергийн цоорхойд орохгүйн тулд энгийн физик үйлдлүүдийг хийхийг нэн түрүүнд оролдох ёстой.
Энергийг " залгигчид”
Вампирууд ч, донорууд ч залгигчид болж чадна. "Залгигчдын” хоёр төрөл зүйл байдаг. Хамгийн өргөн тархсан нь их мэдрэмтгий хүмүүс. Тэд эргэн тойронд болж байгаа үйл явдлуудын тухай их бодож эрэгцүүлдэг. Тэдний анхаарал, дүн шинжлэлд ойр дотны хүмүүсийнх нь амьдралын жижиг сажиг бэрхшээл төдийгүй орчлон хорвоо, ертөнцийн цар хүрээтэй том асуудлууд ч өртдөг. Нөгөө нэг төрөл нь бол өөрсдийн гоц авъяасын хүчээр орчиндоо нөлөө үзүүлэхийг хүсэгчид юм. Энэ тохиолдолд хэт хурдассан биоэрчмийн солилцоо нь өөрсдийг нь хорлодог. Үзмэрч болох нь эргээд тэднийг хүндээр өвчлүүлнэ.
Энергийн "шүүлтүүр "
Ихэнхи тохиолдолд ямар нэгэн шалтгааны улмаас энергийн зуучлагчид нь "шүүлтүүр” болон хувирдаг. Гэхдээ нийгмийн халамж, сэтгэл зүйн тусалцааны салбарт ажиллагсад, радио, телевиз, сонин гээд хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд энергийг "шүүх” чадвартай болдог. Учир нь тэд янз бүрийн, эмгэнэлтэй болон инээдэмтэй нөхцөл байдалд их ордог. Энэ үед тэдний дотоод "шүүлтүүр” ажиллаж эхэлнэ. "Шүүлтүүрийн " хувьд хамгийн хурдан өөрийгөө ариусгах арга нь бол хүйтэн усаар угаал үйлдэх, халуун цай уух, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах, мододтой харьцах явдал юм. Харин "шүүлтүүр” болохыг хүссэн хүний зөн билэг сайтар хөгжсөн, биоэнергийн өвөрмөц онцлогтой байх ёстой гэдэг.
Энергийн "хана”
Таагүй явдлууд ч энэ хүнээс ойдог. Өөрөөр хэлбэл, тэд таагүй явдлуудыг, муу энергийг ойлгох чадвартай. Гэхдээ тэдний "хананаас” ойсон сөрөг энерги нь анх түүнийг илгээсэн эзэндээ тэр болгон очдоггүй. Тиймээс энергийн "хана” нь олон хүнд таагүй явдал учруулдаг. Өөрөөр хэлбэл, өөрт нь огт хамаагүй ямарч буруугүй хүмүүст ч гай тарина. Учир нь түүнээс ойсон сөрөг энерги нь ойж хаа ч хамаагүй тусна. Ийм хүмүүстэй нөхөрлөх нь их аюултай. Шашны мухар сүжигтнүүд, шашны элдэв урсгалын гишүүд энергийн "хана” болдог. Тэд гадаад ертөнцөөс бүрмөсөн тусгаарлагдаж, хэсэг бүлгийн хамгаалалтыг үүсгэдэг, сүжиг нэгт олон хүний оролцоотойгоор энэхүү хана нь олон дахин хүчирхэгждэг ба энд хүн болгон "ханыг” бат бэх болоход хувь нэмрээ оруулдаг.
Энергийн "толь”
"Толь”-руу илгээгдсэн сөрөг буюу эерэг энерги нь анхлан үүсгэсэн эзэндээ эргэн ойж тусдаг. Гэхдээ "толь” нь нэгэн төрлийн мэдээллийг ганцхан удаа ойлгож чадна. Тэд үүнийг огт бодож төлөвлөлгүй тодорхой чиглэлд илгээдэг. Ямар ч толь өөртөө мэдээллийг хадгалдгийн адилаар хүн "толь” өөртэйгээ тааралдсан хүн болгоны мэдээллийг удаан хугацаагаар өөртөө хадгална.
Эрчим хүчний энэ төрөлд хамрагсдыг насан туршид нь хадгалагддаг нүднийх нь өвөрмөц гялбаагаар нь таньж болно. Тэдний нүүр царай дүр төрх хэнтэй ч харьцаж байгаагаас шалтгаалан өөрчлөгдөж байдаг. Гэхдээ "толинд” туссан өөрийн дүр төрхийн анхны тусгалд сохроор итгэх хэрэггүй, учир нь энэ нь ямар нэгэн утгыг илэрхийлдэггүй, харин толины гүнд жинхэнэ мэдээлэл нь хадгалагддаг шүү дээ.
"Энергийн наалдагч”
Тэднийг эрчим хүчний аль төрөлд хамаардгийг тогтооход амаргүй. Тэд мөн л ялгаагүй вампирууд боловч шимэгчид шиг энергийг шууд сорохгүй. Харин хүний амьдрах орон зайд нэвтрэн орж, салахгүй удаан хугацаагаар оршдог. "наалдагч” хэн нэгэнтэй танилцмагцаа ямар нэгэн зүйл асуухыг хүлээлгүй, өөрийн тухай ярьж эхлэх ба ингэхдээ нөгөө хүн рүүгээ асар их сөрөг энергийг цацдаг. Тэдэндтэй харьцахгүй байх амаргүй. Өөрийн дотоод бүх энергийг дайчилснаар "наалдагчаас” салж болно.