|
Видео

Шинэ мэдээ

АН-ЫНХААН С.ЭРДЭНЭ ВАНГАА ТӨРӨӨС ЗАЙЛУУЛЧИХ. ТЭГВЭЛ ДЭМЖЬЕ

АН-ЫНХААН С.ЭРДЭНЭ ВАНГАА ТӨРӨӨС ЗАЙЛУУЛЧИХ. ТЭГВЭЛ ДЭМЖЬЕТвиттер хуудаснаа "АН-ынхаан С.Эрдэнэ вангаа төрөөс зайлуулчих. Тэгвэл дэмжье” хэмээн жиргэжээ. Эрдэнэ вангийн хошуу хэмээн нэрлэгдэх болсон  Баянгол дүүргийн ИТХ тэр чигтээ С.Эрдэнэ сайдын ах, дүү хамаатан садан, найз нөхөр, хамтран зүтгэгчдээр дүүрсэн гэх шүүмжлэл тасардаггүй. Олон жилийн турш яригдсан олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулаад байгаа энэ асуултад С.Эрдэнэ сайд хариулахдаа "Баянгол дүүргийн ИТХ 33 гишүүнтэй. Түүнээс дөрөв нь манайх. Эхнэр, хүү, хүргэн, охин"  гэж хариулсан байдаг.  Гадны улс төрийн соёл, ёс зүйтэй оронд эхнэр хүү, хүргэн, охин нь бүгдээрээ улиралд 4.5 сая төгрөгийн урамшуулалтай төлөөлөгчид байсан бол сайдын суудлаасаа аль хэдийнэ хусагдчихсан байх биз. 

Нэрт нийтлэлч Баабар "Бид С.Эрдэнэ мэтийн хүмүүсээс салах ёстой. Яах вэ дээ намайг орцны үүдэн дээр хүлээж байгаад хутгална л биз” хэмээсэн нь монголын нийгэм ямар аймшигтай болсныг мэддэг, тодорхой мэдээлэлтэй, ийм нийгэмд амьдарч байгаад нэг л өдөр хорлогдож болзошгүй гэдгээ мэдэрсэн хүний аймшигт нотолгоо ч юм шиг. Ямартай ч нийтлэлч Баабар, С.Эрдэнэ сайд нарын хоорондын маргаан хэсэгтээ л хэвлэл мэдээллийн хэрэгслийг шуугиулаад авсан. 

  С.Эрдэнэ сайдын хувьд  УИХ-ын 2016 оны сонгуулиар Баянгол дүүрэгт нэр дэвшинэ.УИХ-ын 2012 оны сонгуулиар тус дүүргээс сонгогдож, дөрвөн жил сайдын сэнтийд заларсан. Түүнийг УИХ-д дахин сонгогдох эсэхийг ард түмэн шийдэх биз ээ.

 

С.МАРАЛ 

http://www.jirgee.mn/page/newsmore/7340

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler