| |
Баабарын айдас уу, Монголын нийгмийнх үү...
Сvvлийн хэд хоног Хvн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, нэрт нийтлэлч Баабар хоёрын мэтгэлцээн, өс хонзонгийн шинжтэй харилцан буруутгасан мэдээллvvд монголын нийгмийг бас дахиад л цочроож, бяцхан айдас, vл итгэх байдалд оруулав. Учир нь монголын нийгэм нэгэнт хvлээн зөвшөөрчихсөн, УИХ-ын гишvvн Ц.Нямдорж хvртэл "Баабар бол яах аргагvй vзэгдэл мөн” хэмээн толгой дохичихсон нэрт нийтлэлч Баабар "Иргэдийн мэдээллийн ТVЦ машин хоёрхон сарын дотор миний тухай мэдээллийг хэдэн янзаар гаргаж луйвар хийсэн” хэмээн тасхийтэл хэлсэн нь иргэдийн төрд итгэх итгэл, бvр цаашлаад амьд явах баталгаандаа хvртэл эргэлзэхэд хvргэв. Учир нь эрхэм Баабар "Бид С.Эрдэнэ мэтийн хvмvvсээс салах ёстой. Яах вэ дээ намайг орцны vvдэн дээр хvлээж байгаад хутгална л биз” хэмээсэн нь монголын нийгэм ямар аймшигтай болсныг мэддэг, тодорхой мэдээлэлтэй, ийм нийгэмд амьдарч байгаад нэг л өдөр хорлогдож болзошгvй гэдгээ ч мэдэрсэн хvний аймшигт нотолгоо байхыг ч vгvйсгэх аргагvй болж байна. Мэдээж нийтлэлч Баабарыг монголын нийгэм гадны хөрөнгө оруулалт, ялангуяа Оюутолгойн хөрөнгө оруулагчдыг цээжээрээ хамгаалдаг, тэднийг магтан дуулдаг, тvvнийхээ төлөөсөнд чамгvй их "ногоон”-оор цалинждаг гэж ярилцдаг, харддаг. Тийм ч биз, vгvй ч биз. Гэхдээ монголчууд "Овоо босгоогvй бол шаазгай юунд суух вэ” гэж ярилцдаг нь учиртай. Эрхэм Баабартан "Эрдэнэс Холдинг”, "Петро Матад”, "Бороо гоулд”, Оюутолгой компаниудаас хуурамч бичиг баримтаар мөнгө шамшигдуулж, идэж уугаагvй бол анх энэ асуудлыг дэлгэн тавьсан Хvн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хvн гvтгэсэн хэрэгтэн болно.
Харин ажилласан жилээ хуурамчаар нэмэгдvvлж, луйврын аргаар тэтгэвэрт гарсан нь vнэн бол эрхэм Баабартан улсыг хуурч, зургаан жилийн турш тэтгэврийн мөнгө шамшигшуулсан хэргээр дээлээ толгой дээгvvрээ нөмөрч таарна.
Монголын нийгэмд сайн магадгvй саараар товойн гарч ирж нийгэмд С.Эрдэнэ, Баабар гэдэг брэнд болтлоо танигдсан энэ хоёр хvн өөрсдийнх нь vгээр хэн хэнийгээ "Занганд оруулж” байгааг бид цэнхэр дэлгэцээрээ гайхаж, балмагдан харцгаалаа.
Товчхондоо өнөөдрийн нийгмийн бусармаг, аймшиг, булхай луйвар болгоныг дээрх хоёр эрхэм нэгд нэгэнгvй задлав. Тухайлбал эрхэм Баабартан гарцаагvй vнэн ярьсан бол иргэдийн хувийн мэдээллийн цахилгаан ТVЦ машины программыг яаж л бол яаж өөрчилж, санасан зоргоороо ашиглах боломжтой юм байна. Хэн нэгнийг хэлмэгдvvлэх, гvтгэх, хийж бvтээснийг нь харлуулах, vгvй бол "Энхийн цагаан тагтаа” болгох нь ёстой л алга урвуулах төдий ажил юм байна. Нөгөө талаар Зvvнхараагийн хулигаан, хvн алсан дээрэмчин гэгдэж Баабарт удаа дараа бичvvлсэн хvн өс хонзонгийн сэдэлтээр яах аргагvй гарын доорх хvмvvсээ явуулаад нэрт нийтлэлчийг орцных нь vvдэн дээр хутгалаад хөнөөх хэмжээнд монголын нийгэм догширсон, зэрлэгшсэн, дээрэм луйварт гаршсан бол "Маргаашийн нарыг харах болов уу” гэсэн аймшиг бvх биеийг минь эзэмдэж байна. Яах аргагvй манай нийгмийн, өнөөдрийг тодорхойлж чадах хоёр эрхмийн өөд өөдөөсөө шидэлсэн хутган жад шиг хурц, хорлонтой vгсээс ийм л бодол төрж байна.
Худал хуурмаг, булхай луйвар, vзэн ядалт, өс хонзон буцалсан ямар ч нийгэмд амьдраад байгаа юм бэ дээ, цөөхөн монголчууд.
Vнэхээр монголын нийгэм маргаашдаа итгэх итгэлгvй болж, айдас аймшгаар амьсгалж байхын оронд "Салж хагацмаар хvмvvс” байгаа бол тэднийгээ замын дунд орхиод бузар буртаг, өс хонзон, vзэн ядалт багатайхан шиг цаашаа явахсан.