| |
Видео
Шинэ мэдээ
Гурав хоногийн хугацаанд 136741 хүн вакцин хийлгэжээ
Орон даяар улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалт энэ сарын 12-ноос /2016.02.12/ эхэлсэн. Дархлаажуулалтад 18-30 насныхан харъяалал харгалзахгүйгээр төлбөргүй хамрагдах юм. Тэгвэл ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлснээр Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад өчигдрийн байдлаар 136741 хүн хамрагджээ. Энэ сарын 25 хүртэл нийт 600 000 залуучууд хамрагдах ёстой юм. 18-30 насныханд вакциныг амралтын өдөр харгалзахгүйгээр хийж байгаа бөгөөд улсын хэмжээнд 1600 гаруй эмч, эмнэлгийн ажилтан, 900 гаруй түр цэгүүд, өрх сум, дүүрэг, аймгийн эмнэлгүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ