| |
Видео
Шинэ мэдээ
Оффшор данс ба Монгол
Олон улсын
эрэн сурвалжлах сэтгүүл зүйн консерциум буюу 76 орны 107 хэвлэл
мэдээллийн байгууллагын 400 гаруй сэтгүүлч 40 жилийн турш тасралтгүй
эрэн сурвалжсаны эцэст улстөрчдийн нууц хөрөнгө буюу оффшор дансыг манай
цагаар өчигдөр үүрээр дэлхий нийтэд нээлттэй зарлалаа. ОХУ-ын
Ерөнхийлөгч В.Путины ойрын хүнтэй холбоотой хоёр тэрбум доллар,
Аргентины Ерөнхийлөгч Макри, Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад болон
түүний гэр бүл, Ливийн удирдагч агсан Муаммар Каддафи, Египетийн
Ерөнхийлөгч асан Хосни Мубарак, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон,
Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев, Украины Ерөнхийлөгч П.Порошенко
нарын нэрс эдгээр мэдээлэлд багтжээ. Дээрх мэдээллээс болж зарим нь
эхнээсээ албан тушаалаа хүлээлгэн өгч, хөрөнгө нууснаа хүлээн зөвшөөрөөд
байгаа юм. Тухайлбал, Исландын Ерөнхий сайд Сигмундур Ганнлагсон 2007
онд олон сая ам.долларыг оффшор дансанд нууж, татвараас зайлсхийж,
улмаар 2009 онд парламентын гишүүн болох үедээ дансныхаа талаар огт
мэдээлээгүй нь сэтгүүл зүйн консерциумын дэлгэсэн материалаас ил болж,
суудлаасаа буухад хүрсэн билээ.
Харин манай улсаас давхардсан тоогоор 49 хүний компани нэрлэгдээд буй.
Оффшор компани гэдэг нь эзэн нь тухайн улс орон, бүсэд амьдардаггүй ч, компани байгуулж бизнес эрхлэхийг хэлдэг байна. Ерөнхийдөө хууль бус үйл ажиллагаа биш төдийгүй аль ч улсад хэн ч байгуулж болдог гэнэ. Дэлхийд татварын маш таатай орчин бүрдүүлж, маш бага хэмжээний хураамж тогтмол төлж бизнес эрхэлж болдог орчинг Британийн Виржинийн арал, Кэйманы арал, Люксембург, Кипр, Хонг Конг зэрэг олон орон, бүс муж бүрдүүлсэн байдаг байна.
Улмаар эдгээр орнуудад оффшор компани байгуулж, улстөрчид, орлого өндөртэй хүмүүс, алан хядагчид, хар тамхины наймаачид, томоохон бизнесмэнүүдэд орлогоо нуух, хууль бусаар олсон мөнгөө хадгалах, зарцуулах боломжтой байдгаараа таатай байдаг аж. Ингэхээр ашиг олох зорилго бүхий бизнес эрхлэгчдийн хувьд огтхон ч хууль зөрчсөн үйл ажиллагаа биш. Гэхдээ оффшор бүсэд данстай гэдгээ ХОМ-доо мэдүүлээгүй улстөрчдийн хувьд байж боломгүй асуудал юм.
Дэлхий нийтэд ч манай улсын хувьд ч тэр улстөрчид жил бүр хөрөнгө орлогын мэдүүлгээ олон нийтэд ил гаргаж, хаанаас ямар ашиг олсон, ямар ямар хөрөнгөтэй юу эдэлж амьдардаг болохоо тайлагнан Авлигатай тэмцэх газарт хянуулдаг ёстой. Гэтэл оффшор данстай гэдгээ улстөрчид нууснаар хэнд ч хянуулах шаардлагагүйгээр хөрөнгөө өсгөж, юу хүссэндээ зарцуулж болох боломжтой гэдгээрээ сөрөг талтай билээ.
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумын дэлгэсэн хуулийн фирмийн алдагдсан мэдээлэлд давхардсан тоогоор 49 монголын компанийн нэр багтсан гэдгийг дээр дурьдсан. Тэгвэл олны танил гэж хэлж болохуйц "Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл, Кёкүшюзан Д.Батбаяр, Сангийн сайд асан Я.Очирсүх, хотын захирагч Э.Бат-Үүлийн хүү Чулуудай нарын нэр тус жагсаалтад багтжээ.
Мөн Ерөнхий сайд асан Сү.Батболд, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нарын нэр багтлаа гэсэн мэдээлэл цацагдсан ч эдгээр 49 иргэний дунд нэр нь байгаагүй юм.
Үүнээс гадна Монгол Улсаас оффшор бүсэд данстай иргэдийн мэдээлэл улсынх нь хайлтаар хязгаарлагдаагүй байв. Тодруулбал, АНУ-ын бүртгэл дээр МУ-ын Ерөнхий сайд асан С.Баярын охид болох Б.Нандин, Б.Бадамханд нарын нэр багтсан байсан юм. Эдгээр охидыг УИХ-ын гишүүн Г.Уянга С.Баяртай холбоотой нэгэн нууц мэдээлэл задлахдаа үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг компанитай хэмээн зарлаж байсан билээ.
Оффшор бүсэд данстай байсан гэгдэх монгол иргэдийн нэрс олон нийтэд ил болсны дараа нэр холбогдсон зарим эрхмүүд ээлж дараалан мэдэгдэл хийж, залруулсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Сү.Батболд, Д.Цогтбаатар нар бидэнд оффшор дансанд мөнгө байхгүй. Харин оффшор бүсэд бүртгэлтэй байсан компанийн охин компаниас хувьцаа эзэмшиж байсан нь үнэн хэмээн мэдэгдсэн юм. УИХ-ын гишүүн Сү.Батболдын хувьд "Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн дагуу бол улстөрчид бизнесийн үйл ажиллагаанд шууд оролцохгүй, харин хөрөнгө оруулагч байж болдог. Бидний оролцсон энэ ажил бол хуулийн хүрээнд хийгдсэн. Хөрөнгө оруулалт хийсэн "Бату Майнинг” компани бол Монгол Улсад бүртгэлтэй. Энд үйл ажиллагаа явуулж байсан. Харин толгой компани нь Энэтхэгт үйл ажиллагаа явуулдаг юм байна. Бидэнд нуусан хаасан зүйл байхгүй. Хуулийн дагуу хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн. Энэ компанид би 11.9 хувийг эзэмшдэг байсан. 2003 онд нэрээрээ нээлттэй бүртгүүлж орсон. Би 18 мянга 771 ам.доллартай тэнцэх хувьцааг авсан. Тухайн үеийн ханшаар 20 гаруй сая төгрөг.
Энэ мөнгө миний хувийн данснаас гарсан. 2005 онд компанийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн учраас тус компанийн хувьцаа эзэмшигч байхаа больсон. Хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгах хууль 2007 оноос мөрдөж эхэлсэн учраас мэдүүлэх шаардлага байгаагүй. 2007 оноос хойш би бүх компанийнхаа тухай мэдүүлэг өгч байсан” гэсэн бол Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар "Надад оффшор данс байхгүй. Хариуцлагатай хэлье. Гадаадын хөрөнгө оруулалттай компани. Би Австралид төгссөн. Миний сайн найзууд Монголд хөрөнгө оруулалт хийж бизнес хийнэ гээд оруулж ирсэн. "Бату Майнинг” компани биднийг уриад хувьцаа эзэмшиж, хамтарч бизнес хийсэн. Тэр үед гадны хөрөнгө оруулалт бараг орж ирдэггүй байсан.
Бид хөрөнгө оруулалт татах үүднээс хамтарч бизнес эхлүүлсэн. Ер нь гадны компаниудын ихэнхи нь оффшор бүсэд бүртгэлтэй байдаг шүү дээ. Оюутолгойн толгой компани хүртэл оффшор бүсэд бүртгэлтэй байдаг. Гэхдээ хууль зөрчөөгүй. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ яагаад мэдүүлээгүй вэ гэхээр би 2006 оноос хувьцаагаа татчихсан байсан. Надад байгаа бүх хувьцааг би нэгд нэгэнгүй оруулж өгдөг. Монголын компанидаа л хийсэн хөрөнгө оруулалт байсан” гэв. Харин Хотын захирагч Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай мөн Сингапурт бүртгэлтэй компанийн нэрээр оффшор бүсэд бүртгүүлсэн ч энэ компани нь идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй, улмаар аавыг нь хотын дарга болохоос өмнөх асуудал учраас "Би хууль зөрчөөгүй” гэсэн тайлбарыг хийв.
Тэрбээр "Гадаадад хамт суралцаж байсан Сингапурын иргэн найз маань санал тавьсан. Энэ компани 2011 онд байгуулагдсан. 2013 онд хаагдсан компани. Хүн бүр л уул уурхайд хөрөнгө оруулалт гэж хошуурч байхад хийхийг зорьсон бизнес. Тэгээд бүтээгүй. Би хөрөнгө оруулалтын чиглэлээр хэсэг хугацаанд ажилласан, бага ч гэсэн туршлагатай. Гэхдээ энэ компани хөрөнгө оруулалт татаж чадаагүй учраас данс нээлгэж ч чадалгүй хаагдсан. Аавыг хотын дарга болохоос өмнө 2011 онд байгуулагдсан компани шүү дээ. Үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад хаагдчихсан. Данс нээгээгүй учраас нэг ч долларын гүйлгээ хийгдээгүй”гэсэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаяр мөн энэ талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Оффшор данс гэж иргэн өөрийн эх орноос бусад оронд данс нээлгэхийг хэлээд байх шиг байна.
Надад оффшор данс байгаа юу гэвэл байгаа. Зөвхөн Япон улсад байгаа. Учир нь 25 жилийн өмнө сумод барилдаж байхдаа, 17-18 жил амьдрахдаа эрүүл мэндэд шаардлагатай мөнгө, цалин мөнгийг тухайн дансаар авдаг байсан юм. Дөрөв таван данс байгаа. Одоо хаагдаад ганц хоёр нь л үлдэж байгаа байх. Учир нь тухайн дансанд ямар ч мөнгө байхгүй. Би зодогоо тайлахдаа байгаа бүх мөнгөө аваад ирсэн. Данс нь 0 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа” гэсэн юм. Улмаар энэ дансаа яагаад ХОМ-тээ тусгаагүйг тодруулахад ч ширхэг ч төгрөг байхгүй болохоор гэх тайлбарыг хийлээ. Эх сурвалж: www.mminfo.mn

Оффшор данс, оффшор компани гэж юу вэ

Ерөнхий сайд асан С.Баярын охид оффшор бүсэд данстай юу

Оффшор дуулианд холбогдсон эрхмүүд юу хэлэв

Б.Даваахүү