| |
Өнөөдрийн зурхай /2016.05.10/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 10. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 4. Ангараг гараг. Хэрцгий охин одтой, 3 хөх мэнгэтэй хар луу өдөр. Өдрийн барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 5 цаг 26 минутад мандан, 20 цаг 18 минутад жаргана.
Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Өчигдөр эхэлсэн ажил хэргээ үргэлжлүүлэхэд таатай өдөр. Шинэ санаагаа түргэн хэрэгжүүлж эхэл. Мэргэжлээ дээшлүүлэх асуудал, дамжаа эсвэл семинар хайх нь онцгой чухлаар тавигдана. Төслийнхөө талаар мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч хэрэгтэй мэдээллээ хайвал сайн. Том хэмжээний худалдан авалт хийхийн тулд сайн судалж бэлтгэх болон байж болох бүхий л боломж бололцоог бодож тооцоолох хэрэгтэй.
Үхэр (4/20-5/20)
Шинэ мэдээлэл хайх, найз нөхөд, ивээн тэтгэгчид, нөлөө бүхий хүмүүс, ашиггүй танилуудтайгаа уулзахад таатай өдөр. Таныг өвөрмөц шинэ санаа авах мэдээлэл хүлээж байна. Ирж буй бүх мэдээлэлд анхааралтай ханд. Хөрөнгө оруулалтаас ашиг олох магадлалтай. Гэр бүлийнхэн болон гэр орондоо энэхүү өдрийг зориулаарай. Гэр бүлд зөрөлдөөнтэй асуудлыг бүү үүсгэ, үр хүүхдүүдэд болон тэдний эрүүл мэндэд илүү их анхаарлыг хандуулаарай.
Хамтатгах (5/21-6/21)
Алдаагаа засаж нийтэч, эелдэг байх өдөр. Гэхдээ сэтгэл санаа тогтворгүй тул биеэ дайчилж тайван амгалан бай. Аахар шаахар асуудлаар бүү оролд. Гол асуудал дээр анхаарлаа төвлөрүүлж бүх зүйлийг дэс дараалалтай гүйцэтгэ. Хүч бололцоогоо ихээхэн дайчлах боловч бүгд нь энэ боломжоо ашиглаж чадахгүй байх бололтой. Сайн үр дүнд хүрэх гэсэн хүсэл хангалттай бус байна. Маргаанд найрсаг байдлаар ханд. Өөрийн санаагаа тулгах хэрэггүй, заримдаа буулт хийж байх нь ашигтай гэдгийг сана.
Мэлхий (6/22-7/22)
Түрэмгий өдөр. Сэтгэл санаа тогтворгүй байна. Бусдын үгэнд автана, бүдүүлэг хүмүүст хариуг нь зөв барьж чадахгүй. Удирдлага, хуулийнхантай асуудлаа шийдэхэд таагүй. Зөрчлөөс зайлсхий. Муудалцах гэсэн хүмүүсээс хол бай. Энэ өдөр таныг үзвэр үзэх, театрт очихыг одод сануулж байна. Үүнд та сэтгэл хангалуун байх болно.
Арслан (7/23-8/22)
Хүүхэд асрагч хайж буй хүмүүс өнөөдөр боломжийн хүн олно. Хэрэв та өөрийгөө илэрхийлж чадах ажил хайж байсан бол хүлээн авсан саналаасаа бүү татгалз. Өдрийн хоёрдугаар хагаст хэрэгцээгүй маргаан, хэрүүлд орохоос болгоомжил. Өнөөдөр хүзүү, хоолой, амны хөндий эмзэг байна. Шүд, буйл өвчлөх бололтой. Өдрийн эхний хагаст бүх хэлбэрийн ажил хэрэгт тааламжтай. Та хялбархан мөнгө, өндөр байх сууринд хүрэх боловч илүү ихийг хүснэ.
Охин (8/23-9/22)
Ямар ч маргахын аргагүй амжилттай өдөр болно. Таныг өнөөдөр бэрхшээл зогсоож чадахгүй бөгөөд харин та улам гялалзсаар байх болно. Ёс суртахууны зарчмаа хамгаалах, дотоод эрх чөлөө гэсэн уриан дор өнөөдрийг өнгөрөөх төлөвтэй. Таны хийж байгаа ажил тийм хурдан үр дүнгээ өгсөнд сэтгэл хангалуун байна. Авьяас чадвараа бусдад харуулах боломж тохионо. Мөн ажил хэрэгч, багаар ажиллах чадвараа дайчлах хэрэгтэй.
Жинлүүр (9/23-10/22)
Өнөөдөр танд реалист ба идеалист байдал зэрэгцэн оршино. Тэд ялагдал нь илэрхий болсон байхад ч түүнийгээ хүлээх ямар ч чадваргүй байна. Зөвхөн өөртөө найдан аз жаргалтай төгсгөл ирнэ гэдэгт итгэ. Та хэн нэгний өршөөл энэрлийг хүлээх ёсгүй. Өөрөө амжилтаа байлдан эзэл. Өнөөдөр л амьдралдаа маш том алхам хийх боломж гэдгийг санаарай.
Хилэнц (10/23-11/21)
Таны шинэ сонирхол шинэ ирээдүйг нээнэ. Хайртай хүнтэйгээ харилцаагаа дээшлүүлнэ. Тоглоомонд хожигдоно. Эсвэл ихээхэн мөнгө алдана. Хайр дурлалын асуудалд алдаа эндэгдэл бүү гарга. Мөрийтэй тоглоом бүү тогло. Хувь заяаны гэнэтийн явдал нь харилцааг төгсгөл болгохгүй. Найз, нөлөө бүхий хүмүүсийн зөвлөгөө хуурмаг байдалд оруулна. Байгууллага, даргатайгаа харилцахад таагүй байна. Өнөөдөр эрүүл мэндийн тал дээр онцын өөрчлөлт гарахгүй.
Нум (11/22-12/21)
Өр зээлээсээ салах, өнгөрсөн хугацааны үр дүнгээ тооцоолоход таатай өдөр. Бүх тооцоо төлбөрөө хий. Шинэ соргог мэдээлэл дээр ажилснаар туршлага хуримтлуулна. Худалдан авалт хийх гэж бүү яар, учир нь худалдаж авсан зүйл тань тодорхой хэмжээгээр сэтгэл тань нийцэхгүйд хүрч болзошгүй. Ихэнх хүмүүс мэргэжлийн ажлын хүрээнд сонирхолтой мэдээ нөлөө үзүүлнэ. Гэр бүлийнхээ санхүүгийн асуудлаа өөрөө хариуц.
Матар (12/22-1/19)
Боловсролын салбарт албан тушаал дэвших сайхан боломж байна. Олон нийтийн өмнө үг хэлэх лекц унших нь нэр хүндийг тань өсгөнө. Гэр бүлийнхэндээ ихээхэн итгэл найдвар төрүүлснээр та дэмий зүйлээс болж санал зөрөлдөхөөс зайлсхийж чадна. Учир нь тэдгээр зүйлс бухимдах асуудал биш байсан нь танд ил болно. Од гариг хамтрагчаа зөв сонгохыг зөвлөж байна. Энэхүү асуудалд өөрийн зон совингоо дагах нь зүйтэй болов уу. Хайр дурлал болон санхүүгийн асуудлуудад нааштай хариулт авна.
Хумх (1/20-2/18)
Хүчээр идэвх гаргахад таатай мөн бие эрхтэн хурц байна. Өнөөдөр ажлын ур чадвар маш өндөр байж урд байгаагүйгээр олон зүйлд амжилт гаргана. Ажил хэрэг, хайр дурлалд одтой байна. Бүх зүйл гайхалтай, амжилттай байсан ч яаруу шийдвэр бүү гарга. Энэ өдрийн үйл явдал хугацаа авч, удаан хугацааны төлөвлөгөөгөөр илэрнэ. Жижиг зүйлс ихээхэн ач холбогдол өгнө. Ирэх долоо хоногийн шинэ ажлаа эхлэхээс өмнө бүх боломжоо судлах хэрэгтэй.
Загас (2/19-3/20)
Хамтын ажиллагаа түншлэхэд тохиромжтой өдөр. Шинэ түншүүд оны эцэс хүртэл таны дотнын найз нөхөд туслагчид байх болно. Бэрхшээлтэй ганцаар тэмцэх гэж бүү хичээ. Түншүүдтэй хамтран ажилласнаар хамгийн хүнд асуудлуудаа шийдэж чадна.