| |
Видео
Шинэ мэдээ
МАН нэр дэвшигчдээ ирэх сард тодруулна
Хуульд зааснаар нам, эвслүүд сонгууль болохоос 55 хоногийн өмнө буюу ирэх сарын 5-9-ний хооронд нэр дэвшигчээ тодруулах учиртай. Улмаар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчтэй холбогдох баримт бичгийг тав хоногт багтааж, ирэх сарын 14-ний дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм. Тэгвэл МАН-ынхан ирэх сарын 3-5-ны хооронд Бага хурлаа хуралдуупж, нэр дэвшигчээ тодруулахаар болсон байна. Ингэж хугацаанд нь тупгахгүйгээр Бага хурлаа товлож, нэр дэвшигчээ тодруулахаар болсон нь шалтгаантай бололтой. Учир нь, хуулийн хугацаанд тулгаж нэр дэвшигчээ тодруулах нь зарим талаараа эрсдэлтэй гэж үзжээ.
Нэр дэвшигчдийн үнэмлэхийг зургаадугаар сарын 7-нд зэрэг олгох юм.
Б.Саран