|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдрийн зурхай /2016.04.27/

 

Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 27. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 20. Буд гараг. Гар одтой, 7 шар мэнгэтэй шарагчин туулай өдөр. Өдрийн барилдлага: Рашаан. Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 5 цаг 47 минутад мандан, 19 цаг 59 минутад жаргана.

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Эмчилгээний зорилгоор аялалд явбал сайн өдөр байна. Гэхдээ хэт их ядартлаа алхахгүй байхыг хичээ. Нар агаар, салхи ус нь танд сайн эмчилгээ болох боловч даарч болохгүй. Санаа муут урьдын адил танд муу зүйл хийхийг оролдоно. Таны сэргэлэн байдал мөн хэн нэгний дэмжлэгтэйгээр нуугдмал урхинаас гарч чадна. Олон нийтийн ажиллагаанд анхааралтай хандаарай. Бэртэл гэмтэл авахаас болгоомжил.


Үхэр (4/20-5/20)

Олон хүмүүс ээлжийн амралт ойртоод байгаа боловч ажил хэрэг тань улам бүр их байх болно. Гэхдээ та энэ байдлаас хөнгөхөн гарч чадна. Энэ бол таны авьяас. Хэрвээ таны сэтгэл хөдлөл хэт их байгаа мэт санагдвал хэн нэгэнтэй дотно яриа өрнүүлэх хэрэггүй. Тэд таны асуудалд огтхон ч тус болохгүй гэдгийг сана. Та нэгэн зэрэг олон юм хийх гэсний хэрэггүй харин нэг ажлыг тухтай нягталж хийхийг хичээгээрэй. Энэ өдөр энэ ордны бүсгүйчүүдийг богино хугацааны сонирхлыг тань татах зүйл гарч ирнэ.


Хамтатгах (5/21-6/21)

Эмээ өвөөдөө хүүхэд хүмүүжүүлэх асуудлыг найдахад тохиромжгүй сар. Хүүхдээ өөрөө хүмүүжүүлэх авьяас илэрнэ. Түүнийг олж харах нь чухал. Энэ өдөр итгэлтэй харьцаагаа эвдэж болзошгүй. Алдагдал, аюул, хурц зөрчил болж мэднэ. Зоригтой бие даасан байдлаа бүү орхи. Өөрийн уран цэцэн үг, яриа, зөрчлийг шийдвэрлэх чадвараа ашигла. Магадгүй таны асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг тань найз нөхөд болон хамаатан садангийнхаа анхаарлыг татна. Сэтгэл хөдлөлөө барь, маргааныг даамжруулах хэрэггүй.


 Мэлхий  (6/22-7/22)   

Өнөөдөр үүсэх таатай агшнууд сарын сүүлээр ирэх болзошгүй томоохон таагүй явдал, бэрхшээлүүдээс таныг сэргийлнэ. Туулсан замаа дүгнэлт хийхийн тулд өнгөрснөө бодоход гэмгүй. Өрсөлдөгч нарын идэвхтэй үйл ажиллагааны улмаас үнийн бодлогод нөлөөлөх хэд хэдэн чухал арга хэмжээ авна. Олон бизнесменүүд, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд хүндрэл учирна. Бирж дээр тоглох дуртай хүмүүст зөвлөхөд хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө сэтгэл хөдлөлдөө авталгүй төсөв ба тогтмол орлого судалж үз.


Арслан (7/23-8/22)   

Аливаа үйл ажиллагаанд таагүй цаг үе. Эрэгтэй энэ ордныхон юу ч хийсэн бүтэлгүйтнэ. Хувь заяаны доог тохуунд тэвчээртэй байж амьдралын танд өгсөн зүйлд сэтгэл хангалуун бай. Өгөөмөр сэтгэл гаргаж, бусдыг уучилж бай. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд худалдаа наймааны ажил төрөл эрхэлдэг хүмүүс өөрийн хүч чадлыг шинэ хамтрагчийнхтай нэгтгэж илүү хүчирхэгжих хэрэгтэй. Найз нөхөд, ойр дотнынхонд тань таны тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа тул нинжин сэтгэлээр тэдэнд туслахыг од эрхэс зөвлөж байна.


Охин (8/23-9/22)    

Өнөөдөр таны сэтгэл зүрхэнд шарх үлдээх үйл явдал болж болзошгүй. хайртай хүнтэйгээ харьцаа ноцтой хүндэрнэ. Хэрэв гэнэтийн таагүй байдал тохиолдвол уурлахгүй байхыг хичээ. Өөрийгөө бүү өмөөр. Ерөнхийдөө ядарч, ажилдаа төвлөрөх боломжгүй болсон байна. Таагүй зүйл, санхүүгийн алдагдалтай холбоотой өдөр. Биеэ сувилах, эрч хүчээ нөхөх өдөр. Сансрын энергийн өөрчлөлтийн улмаас хар дарж зүүдлэх, биеийн байдал тавгүйтэх, өвчин нүүрлэж болзошгүй.


Жинлүүр (9/23-10/22)   

Албаны ба хувийн харьцаанд тогтворгүй таагүй өдөр. Уйтгар, баяр баясгалан хосолно. Өглөөг ажил хэргээ цэгцлэхэд зориул. Аливаа ажилд өнгөц бүү ханд. Жижиг сажиг асуудалд анхаарлаа хандуулж урьд гаргасан алдаагаа зас. Өмнөх өдрийн хандлага хадгалагдана. Нэлээд шуугиантай, хөгжилтэй байна. Амралтын цагаараа идэвхтэй амарч өнгөрөө. Азгүй тохиолдолд ч тайван, эрч хүчтэй байна, алдагдал гаргасан ч та инээмсэглэсээр байна.


Хилэнц (10/23-11/21)   

Дүрсхийсэн, өөрийн мэдэлгүй үйлдэл хийх магадлалтай өдөр. Та онцгой хурц байдал үүсгэхэд бэлэн байна. Ямар ч шинэ ажил бүү эхэл. Дотоод сэтгэл санаагаа төвлөрүүл. Хуучин эхэлсэн ажлууд, шүүхтэй холбоотой асуудлуудаа дуусга. Өөртөө тохиолдож буй бүх зүйлсэд нухацтай ханд.


Нум (11/22-12/21)   

Энэ ордныхонд агуу эрч хүч ирнэ. Өөрийгөө хамт олонд өндөр өргөхөд сайн өдөр. Өөрийн манаа өөртөө зөв. Таны толгойд орж ирсэн шинэ санаанууд нь, өөрийн туг доор хамт олныг нягтруулах эрмэлзэх нь удирдлагатай харилцах харилцааг хүндрүүлнэ. Ажлын идэвхийг бага зэрэг бууруулахыг ойрын хүмүүстэй харьцахдаа өөрийн сэтгэл санааны байдлаас хамааруулахгүй яриаг өндөр өнгөөр хийхгүй байхыг одод зөвлөж байна.


Матар (12/22-1/19)   

Өнөөдөр таны зарлага нь орлогоосоо хэт их байна. Олон төлбөр тооцоо хийнэ. Хямгач байж элдэв зарлагаа багасгахгүй бол санхүүгийн тэнцвэрт байдлаа цаашид сэргээхэд хүнд болно. Сэтгэл санаа тань тавгүйтэх будлиу байдлаасаа болоод эрч хүч тань суларна. Чухал шийдвэр, үрэлгэн байдал гаргах хэрэггүй. Магадгүй хөндлөнгийн хэн нэгний туслалцаатайгаар ажил тань хэвийн явагдана.


Хумх (1/20-2/18)   

Анх харахад хүнд мэт санагдаж байсан зорилгодоо хүрэх сайхан боломжтой өдөр. Туршлага мэдээлэл солилцоход таатай. Үр бүтээлтэй ажиллаж сайхан амарна. Ой тогтоолт өндөр байж хичээл сурлагад нөлөөлнө. Хүмүүс танд өгсөн амлалтаа биелүүлэхийг хүлээ. Шинэ арга барилаар ажилла. Гэхдээ хуучныгаа бүү март.


Загас (2/19-3/20)

Энэ өдөр ажлын ачааллаасаа холдож цаг заваа өөртөө зарцуул. Цагаа гэр бүл орон гэртээ амрахад зарцуул. Өөрийн сэтгэл санааны байдал ба мэдрэмжийг цэгцлэхийг хичээ. Байрны засвар, зуслангаа тохижуулах ажил хийсний хэрэггүй. Өөртөө амралт өгч хаяа ч гэсэн сайхан амар.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler