| |
Видео
Шинэ мэдээ
Эквадорт дахин 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Өчигдөр Эквадорын эрэг хавийн бүс нутгаар дахин 6.2 магнитудын газар хөдлөлт болсон талаар Номхон далайн цунамигийн аюулаас сэрэмжлүүлэх төв уламжилж байна. Энэ хооронд бямба гарагт болсон 7.8 магнитудын газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн тоо 570-д хүрлээ. Үүнээс гадна ор сураггүй байгаа хүний тоог шат шатны байгууллагууд 231-ээс 1700 орчим байгаа гэх хоорондоо эрс зөрүүтэй мэдээллийг өгч байна.
Амь үрэгдэгсдийн дотор гадаадын 11 иргэн байгааг албаныхан тогтоожээ. Энэ дунд Их Британи, Ирланд, Колумб, Доминикан улсын иргэдээс гадна Эквадорт үүрэг гүйцэтгэж явсан Канадын хоёр, Кубын гурван эмч байгаа юм. Эрлийн ажиллагаа цааш үргэлжлэх явцад амь үрэгдсэн хүний тоо дахин нэмэгдэнэ гэдгийг холбогдох албаныхан хэлж байна.
Үүнээс үзвэл амь үрэгдсэн хүн өнгөрсөн жилүүдэд Чили, Перуд болсон газар хөдлөлтийн үеэр нас барсан хүмүүсийн тооноос давах шинжтэй байгааг шинжээчид онцоллоо. Өнгөрөн бямба гарагт болсон газар хөдлөлт Эквадорын эрэг дэх Портовьехо хотод хамгийн их гарз хохирол учруулсан. Хотын иргэд нурж эвдэрсэн төдийгүй бүрэн бүтэн байгаа орон гэрээ орхиж, түр хорогдох газрыг зорьж байгаа мэдээ байна.