|
Видео

Шинэ мэдээ

Ц.Оюунгэрэл гишүүн Хорих газрын шалан дээр яагаад суув?

Ц.Оюунгэрэл гишүүн Хорих газрын шалан дээр яагаад суув?

 

Монголын ардчиллын "загалмайлсан эцэг” С.Зориг агсаны эхнэр Б.Булганыг баривчилж хорьсноос хойш нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа билээ. Түүнийг чухам ямар хэргийн улмаас баривчилсан нь өнөөг хүртэл оньсого мэт нууцлагдмал байдалтай байсаар.

 Б.Булганыг цагдан хорьсон гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаныхан мэдэгдсэнээс өөр тодорхой мэдээлэл бараг алга. Түүнийг Төв аймаг дахь урьдчилан хорих төвд хорьж байгаа талаар мэдээлж байсан. Мөн Б.Булганыг өмгөөлөгчөөс нь өөр хэнтэй ч уулзуулахгүй байгаа бөгөөд өмгөөлөгчид нь мэдээлэл задруулахгүй байх үүрэг өгсөн гэцгээж байсан. Ээж нь ч түүнтэй уулзаж чадахгүй байгаа тухай хэвлэлд ярилцлага өгсөн билээ.

Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд нар сэжигтэн Б.Булганы хоригдож буй хэсэг рүү нэвтрэх гэж бөөн юм болсон тухайгаа олон нийтийн сүлжээ хуудсаараа мэдээлсэн байна. Нэлээн тэмцэж байж Б.Булгантай уулзаж амжсан бололтой.

Олон нийт ч Б.Булганы энэхүү хэрэгт нэлээн шүүмжлэлтэй хандацгааж байна.

Ямар ч мэдээлэлгүйгээр, хүнийг ингэж удаан хугацаагаар учир битүүлэг байдлаар хорьж цагдана гэдэг хүний эрхийг зөрчиж буй бүдүүлэг үйлдэл юм.

Энэхүү хэргийн талаар сонгуулийн өмнө сюрприз барихаар нөөцлөөд байж ч болох талтай мэт...

 

Д.Мигаа

Эх сурвалж: ZONE.MN

 
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler