|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдрийн зурхай /2016.04.06/

 Өнөөдрийн зурхай /2016.04.06/

 

Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 6. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 29. Буд гараг. Могойг хүлэгч одтой, 2 хар  мэнгэтэй шар морь өдөр. Өдрийн барилдлагаАрвидах. Шүтэн барилдлага:  Мунхрахуй. Өдрийн наран 6 цаг 24 минутад мандан, 19 цаг 26 минутад жаргана.smiley

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Хайр сэтгэлийн үл ойлголцол асуудал нь энэ ордны хүмүүсийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх бололтой. Ойр дотнынхон, найз нөхдийнхөө зөвлөгөөг хүлээж авахаас бүү татгалз. Мөрөөдөмтгий энэ ордныхон энэ өдөр аливаа ажил хэрэгт ажил хэрэгч хандлагаар хандаж, эрч хүчээ оновчтой ашиглан хамт олны дунд ажиллах чадвараа шалгах болно.


Үхэр (4/20-5/20)

Мэргэжлийн болон санхүүгийн салбарт амжилт олно. Тун удахгүй ажил хэрэг сайжирна. Санаандгүй газраас дэмжлэг ирнэ. Өндөр зорилго тавин тэмцэлд зоригтой ор. Иймээс жижиг бүтэлгүйтэл тохиолдвол бүү гутралд ор. Худалдан авалтаас болж санхүүгийн байдал муудна. Дотны хүмүүстэйгээ харилцах харилцаа гэнэтийн байна. Алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй, уучлалт гуйхгүй бол хүнд байдалд орно.


Хамтатгах (5/21-6/21)

Амжилттай өдөр. Албан тушаал ахих, гэр бүлдээ нэр хүндээ өсгөх магадлалтай. Орлого одоохондоо нэг их нэмэгдэхгүй. Асуудлыг өрсөлдөгчидтэйгээ харилцан ашигтай эвээр шийдэхийг хичээ. Өөрөө өөрийгөө хуурах хэрэггүй. Та өөрөө өөртэйгөө зөрчилдөж амьдарсаар байвал одоо байгаа бүх зүйлээ алдах болно.


 Мэлхий  (6/22-7/22)   

Маш хүнд өдөр болж магадгүй. Таны итгэж найдаж байсан хүн итгэлийг чинь алдах бөгөөд үүний гол шалтгаан нь хувийн сэдэлтэй байна. Хэдийгээр та үүнийг өөрчилж чадахгүй ч түүнд шаналан зовох хэрэггүй. Түншийн тухай буруу ойлголт эсвэл нөхцөл байдлыг зөв тооцоолоогүйгээс санхүүгийн алдагдалд орно. Сэтгэл зүрхний асуудалд гэнэтийн бэрхшээл учирна. Найрсаг харьцаа тогтоох шинэ санаа, үйлдэл дэмжигдэхгүй, биеэ барьж чадаагүйгээс хэрүүл маргаан үүснэ.


Арслан (7/23-8/22)   

Өдөөн хатгалгаа, бүдүүлэг хандлагатай өдөр. Мөн осолтой өдөр байна. Та сэтгэл хөдлөл ихтэй, уур уцаартай тайван бус болж магадгүй, зорилгодоо анхаарлаа төвлөрүүл. Шийдвэр гарга, саад тотгорыг даван туул бодол санаагаа бусдад бүү тулга, бусдад ч бүү авт . Хуулинд харшлах зүйл хийснийхээ төлөө өөртөө гай удахгүйн тулд иймэрхүү төрлийн гэрээ хэлэлцээрээс холхон байх нь зүйтэй. Зүрх сэтгэлээс илүү оюун тань таныг аварна.


Охин (8/23-9/22)    

Шаргуу чанар, сэжигч, довтолгоонд бэлэн байх чадвараараа ялгарах өдөр. Найдваргүй нөхцөл байдлыг амжилттай шийдэх магадлалтай. Нөхцөл байдалд түргэн шуурхай хариу үйлдэл хийх боломж байна. Эхэлсэн ажлаа дуусгах цаг болжээ. Шинэ төсөл, төлөвлөгөө зохиож эхэл. Залхуурч зүгээр суух боломж өөртөө бүү олго.


Жинлүүр (9/23-10/22)   

Энэ өдөр харилцан ойлголцох байдал огт үгүй байна. Амьсгалын эрхтний харшлын шинжтэй өвчин хүндэрнэ. Амьдралын эрч хүч, сексийн байдал, хувийн татах чадвар нэмэгдэнэ. Найз нартайгаа уулзах, хайрын болзоонд, уран бүтээлийн эрэл хайгуул хийхэд сайн өдөр. Ямарваа нэгэн асуудлыг шийдэхдээ гол зүйлдээ төвлөрч, жижиг зүйлд анхаарлаа бүү сарниул. Залхуурч болохгүй. Аливаа зардал гаргахаас зайлсхий.


Хилэнц (10/23-11/21)   

Харилцаа холбоогоо ухамсартайгаар бэхжүүлэхэд таатай. Та саруул ухаанаар сэтгэн түрэмгий бодлогогүй алхмаас зайлсхийнэ. Дотнынхонтойгоо харьцах, дурын хүнтэй эрх тэгш ярилцахад зөн билэг, уриалагхан зан тань тус болно. Нягт нямбай бэлтгэсэн урт хугацааны төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэл.


Нум (11/22-12/21)   

Энэ өдөр анхаарлаа төвлөрүүлж ажиглалт хийхэд тохиромжтой. Та зүгээр л суугаад, ажиглаж ихийг мэдэж авна. Оройдоо эрч хүч, өөртөө итгэх итгэлээр дүүрэн байна. Хэрэв хэтэрхий их хичээхгүй юм бол хүчтэй талуудаа харуулах боломж олдоно. Удирдлагадаа, улсын байгууллагад, олон нийтийн байгууллагад хандахад сөрөг үр дүн гарна. Ялангуяа уран бүтээлч хүмүүст онц анхааралтай бай. Амжилт ямар ч үед эргэж мэднэ. Хэрүүл маргаанд бүү оролц. Та буруутан болж хувирна. Шуудхан тавьсан ажил хэргийн саналуудад хариу бүү өг.


Матар (12/22-1/19)   

Урьдчилан мэдрэх, ховстох, авьяас чадвар, идэвхжин. Олонх нь бусдын санаа бодолд нөлөөлөх чадвартай. Хувийн амьдралд огцом өөрчлөлт гарна. Амжилтад хүрэх зам урт, удаан байна. Гэнэтийн үйл явдал таныг ихээхэн ядраах тул амрахаа бүү мартаарай. Өөрийн ажлын байр сууриа бататгах арга хайх, сонголт хийхэд хүнд байна. Энэхүү үйлдлээс хамаарч таны цаашдын үйл ажиллагаа нь хамаарна. Сэтгэлээр бүү уна. Та зорилгодоо хүрнэ.


Хумх (1/20-2/18)   

Бий болсон харьцаагаа дүгнэн шинжилж, хамтрагчдаа өндөр шаардлага тавьсны хэрэггүй. Муу мэдээ гэр бүлийн байдлыг хурцатгана. Залуу хүмүүсийн эрүүл мэнд тогтвортой байна. Үдээс өмнө аливаа зүйлийг шинээр эхлэх нь эргэлзээтэй үр дүнд хүргэж болзошгүй. Санхүүгийн байдал тань өөрчлөгдөмтгий байна. Хувийн амьдралд шийдэгдээгүй асуудлууд эсвэл урьд нь хийсэн амлалтыг нь яаралтай шийдэх хэрэгтэй болж байна. Гэр бүлийн хүрээнд эсвэл ганцаар амрах нь сайн.


Загас (2/19-3/20)

Хэт ядарснаас бие тавгүйтэж магадгүй. Нар мандах, шингэх үеэр эрүүлжүүлэх дасгал сургуулилт хий. Энэ цаг хугацаанд ажлын цагаа хамгийн бага болтол нь багасга. Ямар ч үед хяналтаа алдахгүй байхыг хичээгээрэй. Танд тодорхой үр өгөөж өгч чадахгүй ямар нэг хууль эрх зүйтэй асуудлаас аль болох хол байгаарай.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler