|
Видео

Шинэ мэдээ

Өмнөговь, Ховд аймагт ингэ ихэрлэжээ

Өмнөговь, Ховд аймагт ингэ ихэрлэжээ

 

Хаврын урин цаг ирж, малчны хотонд төлийн дуу цангинаж байна. Энэ цаг үед ингэ ихэрлэсэн ерөөлтэй мэдээлэл бидэнд ирсэн юм. Тодруулбал, өнгөрөгч гуравдугаар сарын 18-нд Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн малчин И.Дэлгэрцэцэгийн хотонд ихэр ботго гарсан бол гуравдугаар сарын 27-нд Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багт Улсын залуу аварга малчин Г.Галсанбатын хүрэн ингэ ихэрлэжээ.

Өмнөговь аймгийн Сэврэй сум.

Ингэ ихэрлэх нь ховор тохиолдол гэдгийг ахмад малчид ярьж байна. Түүнчлэн зарим хүн бод мал ихэрлэх нь муу гэж ярьдаг ч ингэ ихэрлэхийг эрт дээр үеэс сайн цаг ирэхийн бэлгэдэл хэмээн ярилцдаг байжээ.

Өмнөговь аймгийн хувьд монгол тэмээг "Гиннесийн ном"-д бүртгүүлэх арга хэмжээг зохион байгуулж байх үед ингэ ботголсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэхүү арга хэмжээний дараахан ингэ ихэрлэж, нутгийг олныг баясгаад байгаа ажээ.

Сэврэй сумын ХАА-н газрын даргатай холбогдоход "Ихэр ботго хоёулаа эр. Нэгдэл байгуулагдсанаас хойш лав ингэ ихэр ботголж байхыг үзэж байсангүй. Ахмад мэргэжилтэн, малчдаас асуухад ингэ ихэрлэнэ гэдэг ховор тохиолдол гэж ярьж байна. И.Дэлгэрцэцэгийнх сумаас 70 орчим км-ийн зайд хаваржиж байгаа учраас малчинтай холбогдож чадахгүй байна” гэж ярилаа.

Ховд аймгийн Зэрэг сум.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler