|
Видео

Шинэ мэдээ

Туршилтаар хэрэгжүүлж буй нийтийн тээврийн шинэ үйлчилгээний автобусны маршрут

Өнөөдрөөс эхлэн 10 өдрийн турш Нийслэлийн Тээврийн газартай албан ёсны гэрээтэй хамтран ажилладаг Том, жижиг оврын автобусны 25 компанийн автобус, микро автобус цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилж байна. 500 төгрөгийн нэг тасалбараар нийтийн тээврийн хэрэгслээс гадна төмөр замын RAILBUS-аар өдрийн турш хэдэн ч удаа сэлгэлт хийж, үйлчлүүлэх боломжтой. Туршилтын шинэ үйлчилгээтэй холбогдуулан цагийн хуваарийн дагуу богино эргэлтээр явахын тулд автобусны зарим чиглэлд өөрчлөлт орсон.  Энхтайваны өргөн чөлөөн чиглэлд 80 автобус 2 минутын зайтай, Сэлбэ-Зайсангийн чиглэлд 40 автобус 3 минутын зайтай, Чингэлтэй дүүрэг-Тэц-3-ын чиглэлд 30 автобус 7 минутын зайтай, Нисэх-Дүнжингаравын чиглэлд 20 автобус 8 минутын зайтай гэх зэргээр иргэдэд үйлчлэх нарийн цагийн хуваариар үйлчилж байна. Маршрутын өөрчлөлтийг зургаар танилцуулъя гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler