|
Видео

Шинэ мэдээ

Машинаа асаангуутаа цонхоо онгойлгож байгаарай

Таны эрүүл мэндэд тустай маш чухал мэдээлэл хүргэе. Сүүдэр газар байрлуулсан автомашины цонх нь хаалттай үед өдрийн туршид ойролцоогоор 400-800 мг бензол салонд агуулагддаг. Харин та 16 хэмээс дээш цаг агаартай үед наранд машинаа байрлуулвал бензолын түвшин 2000-4000 мг болж, хэвийн хэмжээнээс 40 дахин ихэснэ гэсэн үг.

Хүмүүс цонх нь хаалттай машинд суухдаа илүүдэл бензолоор амьсгалдаг. Гэтэл бензол нь хүний бөөр, элэг, ясанд сөргөөр нөлөөлдөг байна. Бие организм энэхүү хортой бодисоос ангижрахын тулд нилээдгүй бэрхшээлтэй тулгардаг. Автомашин ашиглалтын зааварчилгаанд агааржуулагч буюу кондишнийг асаахаасаа өмнө дор хаяж хоёр минут цонхоо онгойлгохыг заасан байдаг бөгөөд шилдэг автомашин үйлдвэрлэгч компаниуд ч мэдээлэлдээ үүнийг сайтар тусгаж өгсөн байдаг.

Агааржуулагч нь агаарыг хөргөхдөө эхлээд хоолойд байсан халсан агаарыг үлээж гаргадаг. Харин энэ халуун агаар нь хавдар үүсгэгч хортой бодис болох бензолыг агуулж байдаг.

Тэгэхээр машины хоолой дахь халсан агаарын үнэрийг арилгахын тулд хугацаа хэрэгтэй учир хэдхэн минут цонхоо онгойлгох хэрэгтэй. Түүнээс гадна машинаа асаангуутаа агааржуулагчаа бүү асаагаарай. Бас л хэдэн минут цонхоо онгойлгосны дараа агааржуулагчаа асаах ёстой.

Гол учир нь автомашины бензинд нэмэлт болгон ашигладаг ароматик нэгдлүүдэд бензол агуулагддаг тул эдгээр нь дамжин явсаар хүний биеийг ноцтой хордуулдаг ажээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler