| |
Гуравдугаар сарын 11-ны өдрийн зурхай
Өдрийн өнгө
Аргын тооллын 3 сарын 11, Сугар гараг. Билгийн тооллын 3, Дэлгэрүүлэгч одтой, хар луу өдөр. Өдрийн наран 7 цаг 16 минутад мандан, 18 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.
Хонь
Хайр сэтгэл, дур тачаал таныг догдлуулж, бүрэн эзэмдэх бололтой. Ганц бие Хонь санаандгүй газар хайртайгаа гэнэт учрах байх. Та нар хамтдаа цагийг зугаатай өнгөрөөнө. Хамт ажилладаг зарим хүн таны талаар хий цуурхал тараах боловч тоох хэрэггүй. Нэг их газар авахгүй, удахгүй мартагдана. Цаашид энэ хүнээс хол байхад илүүдэхгүй.
Үхэр
Өглөө эртлэн босвол шинэ соргог анхаарал татсан мэдээ сонсоно. Ажил төрөлдөө ахиц дэвшил гаргахыг хүсч байвал залхуурч хойш суухгүй байхыг зөвлөе. Хайрттайгаа хамт дуртай жимсээ авч ид. Олныг хамарсан ажил амжилттай болно. Бусдын зөвлөгөөг сонсч санал бодлоо солилцох нь таны эрч хүчийг сэргээнэ. Худал хуурмаг хов живээс зайлсхий. Олны танил уран бүтээлчдийн хувьд шагнал авж чадахуйц уран бүтээл туурвина.
Ихэр
Бүх зүйлд санаа зовдог зангаа хаях хэрэгтэй. Хэрвээ та өөрийн дургүй хүндээ сэтгэгдлээ хэлж чадахгүй бйгаа бол үүнийгээ цаасан дээр бичиж хийсгэвэл сэтгэл тань сэргэх болно. Хайр дурлалын хувьд хүссэн зүйлээ өгч чадахгүй бол салах талаар бодох болно. Хайр бол бусдыг халамжилт, өөрт байгаа зүйлээ харамгүй өгөхийн нэр тул бодит байдалтай нүүр тулах хэрэгтэй..
Мэлхий
Хэрэв таны санааг зовоож байгаа зүйл байгаа бол өөрийнхөө итгэдэг хүндээ түүнийгээ уудлан ярь. Амьдрал тийм ч ээдрээтэй болчихоогүй байгаа тул ингэж санал хуваалцсанаар асуудлын тэн хагас нь ч гэсэн шийдэгдэж болох юм. Хийсэн бүтээснийхээ үр өгөөжийг хүртэх бөгөөд амьдралаас авч болох, таашаал эрч хүч, урам зоригийг өгөх болно. Спортын арга хэмжээ ялангуяа цаг агаар сайхан байвал та татгалзах хэрэггүй.
Арслан
Өчигдөр учирсан романтик учрал гаргасан төлөвлөгөөгөө хойш тавихад хүргэнэ. Энэ тухай гэр бүлийнхэндээ мэдэгдэж, санааг нь амраахгүй бол танд тохирох хэн нэгнийг хайсаар байх болно. Та ажил, амьдралаа зохицуулахад анхаарах хэрэгтэй. Бусдыг хөгжөөх гэж хичээсний хэрэггүй. Өөрийнхөө шаардлага хэрэгцээнд сэтгэл ханасны дараа тэдэнд тусалж болохыг анхаар. Гэрийн засал чимэглэл танаас бүтээлч сэтгэлгээ шаардах тул чадвараа хөгжүүлэхийг хичээгээрэй
Охин
Та ярих маш дуртай хүн бөгөөд өнөөдөр энэ чадварынхаа ачаар бусдын талархлыг хүлээх болно. Бусадтай өөрийн үзэл бодол төлөвлөгөөнийхөө талаар хэлэлцвэл үр дүнтэй байна. Зан араншин , үзэл бодол ойролцоо хамт ажилладаг нэгэнтэй нөхөрлөлийн харилцаа бэхжих болно. Таны өөрийгөө илэрхийлэх чадвар маш сайна байна. Үзэл бодлоо бусдад маш амархан ойлгуулж чадна. хийж буй зүйлдээ бүтээлчээр ханд. Гайхалтай романтик учрал таныг хүлээж байна.
Жинлүүр
Дотны найзууд болон гэр бүл тань баяр цэнгэлтэй байж, гайхалтай төгс өдөр болох нь. Зарим нэг нь мөнгөнөөс болж маргалдана. Хүн бүрийн хүсэл эрмэлзлэлийг хүндэтгэн олсон зүйлдээ буулт хий. Таны зан араншинг шүүмжилнэ. Жинлүүрийн ордны эмэгтэйчүүд өнөөдөр ойр дотныхондоо илүү их анхаарал тависанаар гэр бүлийн уур амсгал аж жаргал баяр баяслаар дүүрэх нь. Ганц бие жинлүүрийн ордныхон хувийн амьдралдаа анхаар.
Хилэнц
Сар хилэнцийн ордод байрлаж, таны хувийн зан чанарыг илтгэдэг нарны 1-р гэрийг чухалчлан үзэх болно. Тусламж дэмжлэг хайж буй хүмүүс хэрэгтэйгээ авч, хүслээ биелүүлнэ. Зөв гэж бодож буй замаа гүнзгий судалж, мэдэхэд тохиромжтой. Хэрвээ та шинэ газар нүүж ирээд ганцаардаж байгаа бол хөрш амьдарч буй хүмүүстэй холбогдон, өөрөө санаачилга гарга. Та шинэ найз нөхөдтэй болж, ашигтай холбоо тогтоож чадна. Найзуудтайгаа хөгжилдөж цагийг сайхан өнгөрүүлэхээр төлөвлө.
Нум
Амрах, эргэцүүлэн бодоход таатай өдөр. Биедээ ачаалал өгөх, спортоор хичээллэх, урт хугацаагаар салхинд гарахад таатай. Хайртай хүнийхээ дэргэд үг хэлээ цэгнэж, сэтгэл хөдлөлөө хянахыг зөвлөеэс бөгөөс ширүүхэн маргаан гарахыг үгүйсгэхгүй. бусдын гуйлтанд татгалзсан хариулт өгөхгүйг хичээ. Өглөө босоод бага зэрэг бясалгал хий. Энэ нь таны оюун ухааныг бага зэрэг бясалгал хий. Энэ нь таны оюун ухааныг тайвшруулж, амьдралын эрч хүч өгөх болно..
Матар
Өнөөдөр гараг эрхэс завгүй байна. Матрынхны найдаж байсан зүйлс одоо биеллээ олно. Хувь хүн, олон нийт алинтай ч ажилласан сэтгэлийн түгшүүрт автаж магадгүй. Сэтгэлд тань нийцэж байгаа ч таныг гэр бүлээс тань холдуулж буй үйл ажиллагаанд оролцохоо багасга. Гоонь эрчүүд өөрсдийн ажилдаа хэт анхаарсанаар ойр дотны хүмүүсээ үл хайхарч буй мэдрэмжийг төрүүлнэ. Тайван бай.
Хумх
Та зөн совингоо чагна. Ирээдүйн төлөвлөгөөгөө биелүүлэх боломж олдоно. Таны асуудлыг хойш чангааж байсан асуудлууд арилах төлөвтэй. Олон нийтийн ажилд танилууд, хамт олонтойгоо оролцох байх. Өөрийн хэмжээнээс илүү их зүйл хүсч бусдыг уурлуулах хэрэггүй. Магадгүй та хэт их архи уудаг найздаа санаа тавих байх. Та зүгээр л түүнтэй гадуур гарахаа больж бүү өөхшүүл.
Загас
Үүр цайхаас өмнө Сар Хилэнцийн орд, боловсорл, урт аялалыг тань илтгэдэг нарны есдүгээр гэрт орох болно. Холилдсон чиг хандлага давамгайлсан тур түр зогсолт хийхдээ бэлэн бай. Гадаадад аялалаар явахад тань хүндрэл гарч ирж болзошгүй. Чухал хүмүүстэйгээ хамт алхаж, дугуй унах нь эрүүл чийрэг байдалд тань тусгай ба орчин тойрноо ажихад ч тохиромжтой. Орой хайрттайгаа хамт байж энэ завгүй долоо хоногийг амар амгалан, тайван дуусга.