| |
Видео
Шинэ мэдээ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хөх сувд-2016” мөсний баярт оролцож үг хэлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөвсгөл аймагт ажиллахаар тус аймагт өчигдөр хүрэлцэн ирэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт хүрэлцэн ирэхэд тус аймгийн удирдлагууд хүндэтгэн угтлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Хатгал тосгонд болох "Хөх сувд-2016” мөсний баярт оролцож үг хэлнэ. Мөн "Хөх сувд-2016” мөсөн хотхоноор аялж, нутгийн нэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, нутгийн иргэдийн хийсэн гар урлалын зүйлсийг үзэж сонирхоно. Мөн өдрийн үдээс хойш аймгийн төв Мөрөн суманд ирж иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөөд байна.