|
Видео

Шинэ мэдээ

“Хоймор нутагт 1000 залуус чууллаа”

“Хоймор нутагт 1000 залуус чууллаа”

Гол урсана, модод дохилзоно, цэцэгс мишээнэ...Гоо үзэмжээ дэлгэх гэж байгал дэлхий бодлогоширсон намар цаг...Төмөртэйн ам, Уужмын тохой.., Хоймор нутгийн мянган залуус...Залуу насны ааг омог, гэгээн сэтгэл түгэн цацрах энэ л агшинг хүлээсэн мэт Хөвсгөл нутаг  зунаараа.

НАМЗХ-оос  аймаг бүхэнд зохион байгуулж байгаа 1000 залуусын чуулга уулзалт 2015.09.13, 14-ны өдрүүдэд  Хөвсгөл аймагт боллоо. Аймгийн 23 сум болон Хатгал тосгоноос зорьсон манлайлагч 1000 залуу   аймгийн төв Мөрөнгөөс  25 км-т байрлах Төмөртэйн ам хэмээн байгалийн үзэсгэлэн бүрдсэн газарт нэгдэж хоёр өдрийн турш  чууллаа.  "Хоймор нутгийн залуус” нэрийн доор нэгдсэн залуусын чуулганд Аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар, МАН-ын дарга Л.Ганболд нараас гадна НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, дэд ерөнхийлөгч Э.Золбоо, дэд ерөнхийлөгч Ц.Амарсанаа  нарын удирдлагууд, удирдах зөвлөлийн гишүүд  урилгаар оролцож орон нутгийн залуустай санал бодлоо хуваалцав. Чуулганы үеэр  төлөөлөгчдийн дунд спорт, урлагийн арга хэмжээ зохиогдсон бөгөөд   Гар бөмбөгийн төрөлд Рашаант сумын НАМЗХ-ны залуус тэргүүлж удаах байруудад Мөрөн сумын 8-Р үүр, Эрдэнэбулган сумын НАМЗХ-ныхон орлоо. Олс таталтын төрөлд Төмөрбулаг сумын залуус хүчтэйгээ харуулж Жаргалант сумынхан дэд байр, Баянзүрх сумын залуус гутгаар байрын эзэд болжээ. Үйл ажиллагааны хамгийн хөгжилтэй, хамгийн сэтгэл хөдөлгөсөн хэсэг болох буухиа тэмцээнд Эрдэнэбулган сум манлайлж удаах байруудыг Баянзүрх сум, Мөрөн сумын 1-р үүрны гишүүд дэмжигчид эзэлжээ. Нийт багийн дүнгээр Дархад зоны зүрх зоригийг гайхуулсан  Баянзүрх сумын НАМЗХ тэргүүлж Эрдэнэбулган сум, Төмөрбулаг сум дараах байруудад шалгарсан байна.  "Хоймор нутгийн залуус” чуулга уулзалтын үеэр манлайлагч залуусын энгэр дээр "Алтан од”, "Монгол тандаа зүтгэе”, "Тэргүүний малчин залуу” медиалууд гялалзаж урам дээр урам нэмсэн юм.  Орон нутгийн амьд хөгжмийн Чингүнжав хамтлаг, Салса бүжгийн клуб бусад залуусын үүсгэл санаачлагийн клубууд 3 өдрийн турш залуучуудтайгаа хамт байж хөгжөөсөн бол Реппер Жи, дуучин Эгшиглэн нар хаалтын арга хэмжээг халуун дулаан уур амьсгалаар цэнгүүлж чадсан байна. НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн хэлэхдээ "Хөвсгөл аймаг сайхан байгальтай шигээ сайхан залуустай юм. Аймгийн МАН-ын хороо залуустаа чиглэсэн зөв бодлого барьж ажиллаж байгааг харах сайхан байна. 1000 залуусын чуулга уулзалтын 11 дэх аян Хөвсгөл аймгаар үргэлжилж Хөвсгөлийн залуус маш өндөр хэмжээнд сайн зохион байгуулж чадлаа” гэдгийг онцолсон. Хувь хүний хөгжлийн сургалт болон бусад оюунлаг арга хэмжээгээр залуус "бөмбөгдүүлээд” зогсохгүй  интернэт орчин үүсгэн  Фэйсбүүкт нэгдэж мэдээллүүдээ  шуурхай солилцож байсан нь  арга хэмжээний онцлог болж  чадсан. Эрч хүчтэй Хөвсгөлийн залуус эх орноо хөгжүүлэх үйлсэд хэзээд бэлхэн байгаа нь арга хэмжээний агшин бүрээс мэдрэгдэж байлаа.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler