|
Видео

Шинэ мэдээ

ЗИ даргын “Б” төлөвлөгөө

 

АН-ынхны санаа амраагүй бололтой. Цагаандаа гарсан Зи тэргүүтэй эрх баригчид энэ сард дахин ээлжит бус чуулган зарлаж, Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах чимээ гарч эхэллээ. Эх сурвалжийн хэлж буйгаар АН-ынхан Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл боловсруулаад бэлэн болсон төдийгүй Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ.

Энэхүү тогтоолын төслийг АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа УИХ-ын даргад өргөн барина гэх мэдээлэл гарсан бөгөөд түүнээс энэ талаар тодруулахад "Мэдсэн зүйлгүй байна. Ш.Түвдэндорж гишүүн Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн гэсэн. Ямар ч байсан эхлээд Засгийн газраас санал авдаг. Үүний дараа өргөн мэдүүлэхээр бол гишүүдэд мэдээлэл хүргэнэ” гэлээ.

Ямартай ч Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг эрх баригч нам бүлэг дээрээ ярилцаж шийдээд ийнхүү Засгийн газраас санал авахаар хүргүүллээ. Харин юуны учир ердөө ганцхан сарын өмнө баталсан Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах гэж байна гэвэл тойрог, мандатын тоог өөрчлөх. Үүнээс гадна саяын баталсан хуульд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь байхаар тогтсоныг мөн л өөрчлөх гэнэ. Учир нь өнөөдөр манай улсад байгаа улс төрийн намуудын боловсон хүчнээс харахад нийт квотын 30 хувьд хүрэх хэмжээний эмэгтэй лидер байхгүй гэж үзсэн гэнэ.

Өөрөөр хэлбэл, тэртэй тэргүй эмэгтэйчүүд 30 хувьдаа хүрэхгүй учраас энэ хэмжээг багасгаж, эрэгтэйчүүдийнхээ квотыг нэмэх нь зүйтэй гэж үзсэн бололтой. Гэхдээ энэ бол мэдээж АН-ынхны бодол. 2012 оноос өнөөдрийг хүртэл Засгийн эрх барьсан АН ирэх сонгуульд ялалт байгуулах магадлал тун бага болсон.

Тиймээс тэд эрх барьж байгаа энэ хугацаагаа ашиглан, байж болох бүх хувилбарыг хуульчилж авахыг санаархаж байгаа нь энэ бололтой. Жишээлбэл, эмэгтэйчүүдийн квотын тухайд АН-д УИХ-д өрсөлдөхүйц, тэгээд гараад ирэх хэмжээний эмэгтэй боловсон хүчин байхгүй учраас тэд ийнхүү санаачлага гаргаж байна гэж ойлгож болно.

Өөрөөр хэлбэл, энэ намд олонд танигдсан цөөн хэдэн эмэгтэйгээс өөр улс төрд хүч үзэх хэмжээний бүсгүй байхгүй бололтой. Практикаас харахад үүнтэй санал нэгдэж болох ч энэболөнгөлөндалдлалт гэнэ. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах гол бай нь эмэгтэйчүүдийн квот биш бөгөөд энэ заалт нь халхавч төдий зүйл бололтой.

Учир нь Сонгуулийн хуулийг батлахдаа "Ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй” гэсэн заалтыг энэ удаагийн хуульд оруулаагүй. Гэтэл үүнийг Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан А.Бакей гишүүн "Сонгуулийн хуулийг анх УИХ-д өргөн барихдаа ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэдэг заалтыг оруулж ирээгүй. Нэгэнтээ ажлын хэсгийн хүрээнд энэ асуудлыг яриагүй учраас тэр чигтээ явсан.

Ний нуугүй хэлэхэд УИХ-аар Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийг хийх шатанд ч гишүүд ийм заалт байсан, байгаагүйг анхаараагүй, мэдээгүй. Харин энэ хуулийг батлаад эцсийн найруулгыг сонсох үед л мэдсэн. Гэхдээ сонгууль дөхсөн үед Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь тийм амар биш. Яагаад гэвэл УИХ-д байгаа нам, эвслийн бүлгүүд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломжийг улс төрийн талаасаа олгохгүй. Дураараа загнадаг хууль биш шүү дээ. Амар өөрчлөхгүй” гэж хэлсэн. Түүний хэлсэн энэ үгнээс харахад гишүүд гэж гэнэн "амьтад” хамгийн гол заалт нь байсан эсэхийг ч анзаараагүй байж байгаад хуулиа баталчихсан болж таарч байгаа юм.

Гэтэл өнөөдөр сонгууль болохоос ердөө хоёр сар гаруйн өмнө хуулиа өөрчлөхөөр ярилцаж тохироод Засгийн газартаа хүргүүлж байгаагаас харахад хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэх заалтыг АН анхнаасаа, санаатайгаар орхигдуулсан болж харагдаж байна. Өөрсдийнх нь тайлбарласнаар "Энэ заалтыг хуульдаа оруулж батлаагүй ч дагалдах хуулиудад оруулсан учраас айх зүйлгүй” гэж байсан ч өнөөдөр эрх баригчид анхнаасаа энэ заалтыг орхигдуулсан, хуульдтусгаагүй учраас нэмэлт өөрчлөлт оруу- лах боломжтой гэж үзээд зүтгүүлэх нь гарцаагүй болж байна.

Эрх баригчид ээлжит бус чуулган зарлаж, Үндсэн хуулийн Цэцийн даргаа огцруулаад удаагүй байна. Энэ бол илтэд хууль зөрчиж, цагаандаа гарсан асуудал болсон гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж буй. Харин тэд бүр цайрсан бололтой. Одоо Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулснаар хотын мандатын тоог нэмэхийг санаархаж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн хуулийг батлахын өмнө нийслэлийн мандатыг нэмэх нь мөн л Үндсэн хууль зөрчсөн асуудал болно, хөдөөгийн иргэдийг хүн биш гэж үзэж байна гэх зэргээр багагүй шүүмжлэл гарсан.

Тэр бүү хэл, АН-ын Ш.Түвдэндорж, Д.Ганбат нарын гишүүн хотын мандатыг нэмэхийг хүчтэй эсэргүүцэж байсан учраас Зи тэргүүтэй эрх баригчид яаж ч чадаагүй гэдгийг хэлэх хүн байна. Гэхдээ улс төрийн "хатуу самар” гэгддэг Зи дарга А хувилбараа ажил хэрэг болгож чадаагүй ч Б төлөвлөгөөндөө орж, Сонгуулийн хуулиас сугалж авсан заалтаа ашиглан, хотын мандатын тоог нэмэх ажиллагаагаа эхлүүллээ.

Хэдийгээр АН-ынхны ийм увайгүй үйлдлийг эсэргүүцэх хүн цөөнгүй байгаа ч олноороо кноп дарж, хууль батлах эрх нь АН-д бий. Тиймдээ л АН өнгөрсөн хугацаанд парламентад байгаагүй буруу жишиг олныг тогтоож, хуулийг яаж гууль болгож болдгийг бодитоор нь, олонтаа харуулсан. Энэ удаад бол тэдэнд хэлэх үг хангалттай бий.

"Сонгуулийн хуулийг батлах үед өөрсдөө анхааралтай байж, өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалтаа оруулахгүй яасан юм. Бид хуулийн хүрээнд хууль санаачилсан” гэх гарах гарцгүй тайлбар. Нэг талаас үнэхээр тийм. Нэгэнт зургаан сарын өмнө өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалтыг тусгаагүй учраас нэмэлт өөрчлөлт оруулах санаачлага нь хуулиас гажууд зүйл болохгүй.

Тиймээс ч ямар эсэргүүцэлтэй тулахыг мэдэхгүй ч кнопын олон, хуулийн цоорхойгоор хотын мандатаа нэмж, энэ удаагийн сонгуульд ялалт байгуулах ганц боломжоо ашиглах хувилбарыг сонгоод үзье гэж бодсон бололтой.

Одоо үнэндээ хууль зөрчлөө барилаа гэх хэрүүл хэлцэл АН-ынханд сонин биш. Гол "тулаан” зургадугаар сард, сонгуулиар өрнөх учраас АН- ынхан нүдээ аниад ч болов, муугаараа хэлүүлээд ч болов болохгүй бол хуулиа зөрчөөд ч болов эцсийн найдвараа зүтгүүлж эхэллээ. Зи даргын Б төлөвлөгөө хэрхэн үргэлжлэхийг харах л үлдлээ.

М.ӨНӨРЖАРГАЛ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.