![]() |
Видео
Шинэ мэдээ
БЗД-ийн засаг дарга Д. Пүрэвдавааг санаатайгаар гүтгэсэн үү?
Сүүлийн үед Баянзүрх дүүргийн Засаг дарга Д. Пүрэвдаваагийн талаар таагүй мэдээлэлүүд гарч эхэлсэн. Түүнд зодуулсан гэх Г.Эрдэнэ гэх эмэгтэй одоо эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд зодуулсаны улмаас эхэс ховхорч, цус алдсан гэсэн мэдээлэл өгсөн. Хэвлэл мэдээлэлээр гарч байгаа мэдээлэлд Засаг дарга Д. Пүрэвдаваа хариулт өглөө.
Тэрбээр хэлэхдээ "Би эмэгтэй хүнд амьдралдаа гар хүрч үзээгүй. Энэ олон камерын өмнө албан ёсоор хэлье. Би охин дүүтэй. Гурван хүүхэдтэй, эхнэр маань тогоо шиг гэдэстэй, таван сард амаржина" гэсэн хариулт өглөө. Мөн Г.Эрдэнэ даргаар ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргасан гэж хэллээ.
