| |
Видео
Шинэ мэдээ
М.Энхболдыг УИХ-ын даргаар, З.Энхболдыг Ерөнхий сайд болгохоор тохирч, Энхболдуудын эрин үе эхэллээ
Монгол бөхөд хоёр Мөнхийн, хоёр Эрдэнийн үе гэж байсан. Түүн шиг
улс төрд Энхболдуудын эрин үе эхлэхэд бэлэн боллоо. Сүүлийн үед улс
төрийн намууд БНХАУ, дарга, ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын өмнө эв
нэгдэлтэй байцгаая хэмээн гар барилцаж байна. Энэ үйл явдал, зөвшилцөл
нь их тулааны өмнө нам гүм гэдгийг санагдуулав. Үндсэндээ тохироо
хийгдчихээд, түүндээ салхи орчих вий гэж эмээсэндээ зарим улс төрчид
хэлэлцээрүүдээ нууцгаалаа. Монголд нууц юм ховор болохоор Энхболдуудын
тохироо ч "гэрэл цохиулав”.