|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдрийн зурхай /2016.01.21/

 

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 21. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 12. Бархасвадь гараг.  Гөрөөсөн толгой одтой, Таван шар мэнгэтэй, хар бар өдөр. Өдрийн барилдлагаХотол чуулган. Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 8 цаг 26 минутад мандан, 17 цаг 24 минутад жаргана. 

Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Хайр сэтгэл. Саяхныг болтол зүрх сэтгэл нь ихээр татагдаж байсан хүнтэйгээ сайн найзууд болон үлдэх болно. Ухаалаг байж, хэцүү байсан ч дуугуй өнгөрөөхийг хичээ. Зөвхөн өнөөдөр эрэгтэй энэ ордныхны ертөнцийг үзэх үзэлд нөлөөлөх, төлөвлөгөөг нь өөрчилж мэдэх ямар нэгэн зүйл тохионо. Ажлынхаа хүрээг өөрчилж мэдэх зүйл тохионо. Өөрөөр хэлбэл ажлынхаа хүрээг өөрчилж, бодож санасан зүйлээ хэрэгжүүлэхэд авьяас чадвараа гаргах боломж гарна. Болгоомжгүй хэлсэн үг муу vp дагаварт хүргэж болно.


Үхэр (4/20-5/20)

Шинэ ажил эхлэхэд тохиромжгүй. Хийж буй ажил хэрэгт тань олон эмх замбараагүй байдал үүснэ. Гэнэтийн шинэ даалгаврууд, хөндлөнгийн яриа, төлөвлөөгүй аялалууд таны анхаарлыг сарниулна. Хуучин түншүүдтэйгээ ажиллах нь танд ашигтай. Учир нь шинэ түншүүд найдваргүй зан гаргаж таны алтан цагаас нэлээд үрэх бололтой. Гэрийн тэжээвэр амьтадтай байснаар тэнцвэрт байдлыг олж, сэтгэл, бодлоо тогтоон барихад тусална.


Хамтатгах (5/21-6/21)

Зорилго, бизнесийн ерөнхий чиглэл өөрчлөгдөх хандлагатай. Энэ нь танд хүндээр тусах хэдий ч үүнийг цаг хугацааны асуудал гэдгийг сайн ойлго. Энэ ордны ажил хэрэг хүмүүс ажил хэргээ шинэчлэн зохион байгуулахад гэмгүй бөгөөд мэргэжлийн зорилгодоо хүрэхийн тулд тууштай, хоёргүй сэтгэлээр ажиллах хэрэгтэйг сануулж байна. Аливаа нэгэн зүйлс мөнхөд байдаггүйг санаж өөрийн ээлж ирнэ гэдэгт итгэн сайн хөдөлмөрлө, ингэх нь аз таныг ээлжийн дарааллаар ивээх болно.


 Мэлхий  (6/22-7/22)   

Хамтын нэгдсэн үйл ажиллагааны үрээр ихэрүүд өнгөрсөн үеийн үйлийн үр ба материаллаг өрнөөс сална. Таны зорилго түншүүдийн зорилготой яв цав нийцсэнээр таныг удаан хуримтлагдсан бэрхшээлүүдээсээ салахад туслана. Үл ойлголцол нь таны ихэнх цагийг авна. Гэвч байдал таны талд орохгүй. Магадгүй та төлөвлөөгүй ажлаа хийх хэрэгтэй. Энэ өдөр ноцтой өдөөн хатгалга, алдагдалтай холбоотой байна. Сэтгэл санааны байдал эрс өөрчлөгдөж, уцаарлах байдал гарна.


Арслан (7/23-8/22)   

Өнөөдөр таныг дотны хүн тань үл ойлголцох шалтгаанаар гомдоох, хэлэх хэлэхгүй үгээр дайрч давшлах магадлал өндөр байна. Та үүнийг гал дээр тос хийх адилаар хүлээн авахгүй байхыг хэичээ. Хэрэв ингэж чадваас таныг үзэх үзэл нь үл дээрдэж маш том хүндлэлийг авчрах болно. Их зан гаргаж биеэ тоох, аль эсвэл өөрийгөө хэтэрхий доогуур үнэлэхээс зайлсхий. Сайтар бодож нягтлахгүйгээр гаргасан шийдвэр, дав дувхийсэн алхам хийвээс урьдчилан таахын аргагүй муу үр дүнд хүргэх нигууртай. Таны мэдлэг, туршлага, бусадтай нийцэн ажиллах чадвараас ажлын үр дүн шалтгаалах болно.


Охин (8/23-9/22)    

Өнөөдөр энэ ордныхонд хамт олны хөдөлмөрөөс илүү бие даасан ажил хийх нь өлзийтэй. Сэтгэл санаа үе үе өөрчлөгдсөнөөс та өөрийн удирдлагад байдаг хүмүүстэйгээ харьцаж чадахгүй нь. Залруулшгүй алхам бүү хий. Эцсийн шийдвэр гаргахаас татгалз. Таны нэр төр болон давуу тал чинь энэ өдрийг аврах гарц байх болно. Үдшийг ганцаар өнгөрөө.


Жинлүүр (9/23-10/22)   

Өөрөө өөрийгөө хуурах зөрчилтэй өдөр. Бодит байдлыг хэт баяр баясгалантай хүлээн авч, цаасан малгай өмсөх нь ажил хэргийн тань үнэн дүр төрхийг далдална. Санхүүгийн хүрээнд бүтэлгүйтэл, ноцтой алдаа, буруу тооцоолол гарна. Таныг хэзээ хэзээнээс илүү анхаарал сэрэмжтэй байхыг шаардаж байна. Энэ өдөр өвчин тусвал эмчлэхэд хүнд байх болно. Шүд, буйл, ясны системдээ анхаарал тавь. Харин хайр сэтгэлийн асуудалд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй байна.


Хилэнц (10/23-11/21)   

Худалдаж авсан зүйл тийм ч оновчтой бус байх нь. Гэрийнхэнтэйгээ зөвлөлгүй та өөрөө таалан авсан эд зүйлс чанар муутай эсвэл тэдэнд таалагдахгүй бололтой. Магадгүй шинэ ажилд орох санал тавих эсвэл туслалцаа үзүүлнэ. Эргэлдсэний хэрэггүй, ойрын хугацаанд амьдралд тань тодорхой хэмжээний өөрчлөлт бий болно. Алсын төлөв тань таатай байх хэдий ч хамтрагч нартайгаа болгоомжтой ханд. Бүх зүйлд сэтгэл хангалуун байхын тулд хаанаас хэзээ ямар үнээр худалдаж авахаа урьдчилан төлөвлө.


Нум (11/22-12/21)   

Өнөөдөр бусад хүмүүсээс илүү их анхаарал, халамжийг хүртэх болно. Хэрэв та өөртөө бага зэрэг анхаарал тавих гэж байгаа бол амьдралынхаа нэг хэвийн, тогтсон үүрэг хариуцлагаасаа завсарлагаа авч гэрэлтэх цаг болсон. Өөрийгөө бөөцийл. Эрүүл мэндийн рашаанд амарч бүтэн биеийн массаж хийлгэ. Эсвэл эрч хүчтэй чиг хандлагыг тань төгс илэрхийлж чадах сайн найзтайгаа удаан хугацааны дэлгүүрийн аялал хий.


Матар (12/22-1/19)   

Гэр бүлийн харьцаанд таатай өдөр болно. Ажилдаа зүй бус алхмуудыг хийх, дурын ажил эхлүүлэх, бүр эрсдэлтэй алхам ч таатай төгсгөл болно. Хайр дурлал үнэхээр гайхамшигтай байх болно. Худалдан авалт болон гэртээ засвар хийхэд таатай өдөр байна. Харин ахмад настнууд агаарт гарч сэтгэлээ сэргээх хэрэгтэй бөгөөд үүний тулд хүнээс тусламж хүсэх хэрэгтэй. Таны зүрх сэтгэлд хязгааргүй үнэ цэнэтэй цорын ганц хүн байгаа болохоор сэтгэлийн жаргалыг ханатлаа эдлэх хэрэгтэй.


Хумх (1/20-2/18)   

Аливаад тайван байж, эрүүл мэнддээ анхаарал тавь. Та сайхан зүүд зүүдлэх бөгөөд хэрвээ зүүдээ сайн манаж чадвал өөрийгөө ойлгоход туслах зарим нэг дохиог хүлээн авах болно. Таны амьдрал өнөөдөр нууцлагдмал үйл явдлаар дүүрэн байх бололтой. Таны хамтрагчийн удаан хугацааны турш хийж байсан ажил үр дүнгээ өгснөөр тэдний талаарх таны төсөөлөл өөрчлөгдөж, тэднийг үнэлж эхлэх болно. Бизнесийн яриа хэлэлцээ, томоохон гэрээ байгуулах зэрэг ажлаа түр хойшлуулах хэрэгтэй. Бусдын эсэргүүцэл таны хийж буй ажилд сөргөөр нөлөөлөх бөгөөд бусад хүмүүст таны гаргасан санаачлагыг ойлгох хугацаа өгөхийг хичээ.


Загас (2/19-3/20)

Сарын сүүлээр од эрхэсийн нөлөөгөөр сурлагын асуудалд саад тотгор учирна. Компьютер хүртэл алдаж тооцоолж хийсэн ажил үр дүнгүй болж магадгүй. Зарим ажлыг дахин хийж, шүүлгүүдийг дахин өгөх магадлалтай. Ажил сурлагадаа анхаарлаа төвлөрүүл. Эс бөгөөс хайнга анхааралгүй байдлаас алдаа гаргана. Өнөөдөр та үүссэн бүх асуудлыг хялбархан шийднэ. Эртний нандин хүслээ хэрэгжүүлэх боломжтой. Өөрийн өмнө шударга байж чадвал, Мөн зөн совингийнхоо ачаар ямар ч хүнд хэцүү байдлаас та нэр төртэй гарч чадна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler