| |
Ардын хүүхдийг алагчилсан 20000 ба өнгөт телевизортой айлын хүүхдүүд хохирно
Хүний хөгжлийн сангаас олгодог хүүхдийн мөнгийг ирэх онд үргэлжлүүлэн олгохоор болсон ч тодорхой хэмжээгээр танасан. Улмаар хүүхдийн 20 мянган төгрөгийг олгохдоо орлого багатай эмзэг, нэн ядуу зорилтот бүлгийнхнийг хамруулах зорилгоор амьжиргааны төвшний ангиллыг тогтоосон юм.
Тус ангилалд 1-2 дугаар бүлэгт хамрагдаж байгаа өрх бол нэн ядуу бөгөөд хүнс тэжээлийн хөтөлбөрт хамрагдана. 3-6 дугаар бүлгийнх бол ядуу. 7-17 дугаар бүлгийнхэн дундаж давхаргынхан. Харин 18-20 дугаар бүлэгт хамаарагдах өрх бол товчхондоо баячууд.
18- 20 дахь ангилад хамрагдсан өрх 20 мянган төгрөг авсан ч аваагүй ч амьдралд нь нөлөө үзүүлэхээргүй бөгөөд хамрагдахгүй гэсэн үг. Харин 1-17 дугаар бүлэгт ихэвчлэн захын гэр хорооллын олон хүүхэдтэй, нэн ядуу өрх орсон байдаг.
Гурван үндсэн хэсгээс бүрдсэн 100 асуулттай. Үүнд нэгдүгээрт нь, тухайн өрх хэдэн ам бүлтэй, өрхийн гишүүдийн хоорондын хамаарал, нас, хүйс, хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа эсэх зэрэг хүн ам зүйн мэдээлэл. Хоёр дугаарт, нийгмийн үзүүлэлтийн асуултууд байдаг. Жишээлбэл, ажил хөдөлмөр эрхэлдэг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх гэх мэт. Гуравдугаарт нь, амьжиргааны төвшний үзүүлэлтүүд. Энд удаан эдэлгээтэй эд хогшил, газар, техник хэрэгсэл буюу машинтай эсэх зэрэг асуулт оруулсан. Түүнчлэн LED болон хар зурагт, тоос сорогч, хөргөгчтэй юү зэрэг асуулт бий.
Харин одоо үед өнгөт зурагт, угаалгын машин, шарагч печьгүй айл ховор биз ээ. Учир нь хүүхдийн мөнгө олгох журамд зааснаар айл өрхүүдэд судалгаа явуулж, судалгаанд хамрагдсан өрхөд дээрх гурван зүйлс байваас тухайн өрхийн хүүхдэд мөнгө олгохгүй аж.
Өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгааг 2013 онд Нийгмийн халамж, үйлчилгээний газраас явуулж, нийт 712 мянган өрхийн 2.3 сая иргэнийг хамруулсан байх юм. Ингэхдээ өрх бүрийн өдөр тутам, сарын хэрэглээнд суурилан 1000 хүртэлх оноогоор үнэлгээ өгч, 20 бүлэгт хуваан эрэмбэлжээ. Өөрөөр хэлбэл өрхүүдийг хэрэглээн дээр нь тулгуурлан ядуугаас баян хүртэл нь жагсаасан аж.
Тодруулбал, танайх LED телевизортой, печь, автомат угаалгын машинтай бол хүүхдийн мөнгө авахгүй. Хүүхдийн мөнгө авах айл өрх, хар зурагттай, угаалгын машингүй, печьгүй байх, түүнчлэн эмзэг бүлгийн, орлогогүй, хүүхдийн мөнгө нь орлого болж тэрхүү гэр бүлийг тэжээх тийм л өрхийн хүүхдүүд 20 мянган төгргөө үргэлжлүүлэн авахаар болсон байна.
Манайд амьжаргааны түвшин тааруу ба дундаж, хүүхдийн мөнгөөр амьжаргаандаа нэмэрцүүлэх айлууд цөөнгүй. Гэхдээ ийм амьдралтай ихэнх өрхийн гэр бүлийн хэрэгцээнд зурагт, угаалгын машин, печь гэх зүйлс бий л болов уу.
Гэхдээ үүнийг далимдуулан зарим өрхүүд өрхийн үнэлгээгээ хийлгэхдээ энэ тэндээс хар зурагт авчирч үзүүлэх, өөрийн led телвизороо нуух зэргээр хуурамч үнэлгээ хийлгэх байдал гарч байгаа гэнэ шүү. Тодруулбал, амьжиргаагаа бууруулах гэж гэрийнхээ эд зүйлсийг хасуулж, ядуугийн тоонд орох гэж амь тэмцэн хүсэх болов. Энэ нь 20 мянган төгрөгөнд амьжиргаагаа даатгаж байгаагаас ялгаа юун.
Уг мэдээллийг гарсанаас эхлэн иргэд тун дурамчхан хүлээж авч байгаа юм. Айлын хүүхдийг алаг үзэн ийм шийдвэр гаргасан нь төсвийн таналтаас үүдэлтэй гэнэ.
Төрийн халамж өмнө нь бараг бүгдийг л хамруулдаг байлаа. Жишээ нь тансаг, боломжийн, дундаж, зүдрүү, ядуу гээд бүх түвшний хүүхдүүдэд 21 мянган төгрөг тараалаа.
Тэгэхээр дээрх судалгаагаар бол хүүхдийн мөнгө авах айл өрх, хар зурагттай, угаалгын машингүй, печьгүй байх, түүнчлэн эмзэг бүлгийн, орлогогүй, хүүхдийн мөнгө нь орлого болж тэрхүү гэр бүлийг тэжээх тийм л өрхийн хүүхдүүд 20 мянган төгргөө үргэлжлүүлэн авахаар болж байна.
Хэрэв амьжиргааны түвшин дунд, эсвэл тааруу өрх энэхүү өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдаагүй бол 2016 оноос өмнө шинээр бүртгүүлж, хамрагдах боломжтой юм.
Ямартай ч амьжиргааны түвшингээ мэдэх гэж яваа хүмүүс одоо л өөрсдийн амьдралтайгаа танилцаж амь нь тэмцэж яваа нь илт байна.
Bolod.mn