|
Видео

Шинэ мэдээ

Н.Энхбаярын ялын хугацаа 2017 онд дуусч, төрийн алба хаших эрх нь нээгдэнэ

МАХН-ын зүгээс өнгөрсөн долоо хоногт Н.Энхбаярыг Шадар сайдад нэр дэвшүүлсэн. Ингэхдээ тэд "Ерөнхий сайдын хүсэлтийн дагуу Н.Энхбаярыг Шадар сайдад нэр дэвшүүлж, Шадар сайд Ц.Оюунбаатарыг ЭМС-ын сайдад нэр дэвшүүлэхээр болсон" гэж тайлбарласан.

Харин Ерөнхий сайд "Миний сонгосон хувилбар Н.Энхбаяр байгаагүй" гэсэн тодруулгыг өгсөн. Өнгөрсөн долоо хоногоос эхэлж Н.Энхбаярыг ялын хугацаа нь дууссан, дуусаагүй гэж хэвлэлээр нэлээдгүй маргаан болж байна.

Тэгвэл Засгийн газрын хуулийн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ энэхүү маргаанд хариулт өглөө. Тэрбээр, Н.Энхбаярт ноогдуулсан ял болон түүний ялтай байдлын талаарх лавлагааг өөрийн твиттер хуудсаараа дамжуулан жиргэсэн юм.

Ингээд түүний байршуулсан лавлагааг бүрэн эхээр нь хүргэж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Засгийн газрын хуулийн бодлогын хэлтсийн даргын хийсэн дээрх жиргээг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн бодлого хэмээн үзэж байгаа ажээ.

Ямартаа ч Ерөнхий сайд одоогийн байдлаар МАХН-аас өгсөн албан бичигт ямар нэгэн хариу өгөөгүй байна. Харин Н.Энхбаяр нь 2017 оны наймдугаар сарын 3-ны өдрөөс эхэлж ялгүйд тооцох аж. Тэрбээр 2012 онд ял авсан учир таван жилийн дотор шинээр гэмт хэрэг үйлдээгүй тохиолдолд ялгүй болж төрийн алба хаших эрх нь нээгдэх юм.

Г.Лхагваа

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler