| |
Ц.Элбэгдоржийн зарлигийг Абдул Карим хэрэгжүүлэх үү?
Төрийн ордны зүүн тал дахь Хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр иран гаралтай Абдул Карим хувьчилж авсан үйл явдлын дуулиан тасраагүй байна. Барилга, байгууламж хувьчлагдаж л байдаг. Шалдаа буутал үнийг нь унагааж авсан "А” зэрэглэлийн барилга, газрууд нийслэлд зөндөө л бий. Гэтэл тултал нь өсгөсөн хувьчлал яагаад олны анхаарал, дургүйцлийг зэрэг хүргэх болов.
Хэдий Монгол Улсын харьяалалтай ч Абдул Карим гадаад эр. Түүний талаар Монгол Улсын бахархалт амьтны хууль бус наймаанд гараа дүрсэн, бүр толгойлж оролцдог байж болзошгүй гэсэн мэдээлэл ил болсон.
Ингэхдээ "Тус барилгад бүх яамыг багтаах, гэхдээ үндэсний аюул г үй байдлын шаардлагаар Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамыг үүнд хамааруулахгүй байх, энэхүү барилга нь ухаалаг төр ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлсэн байх, тодруулбал, төрийн албан хаагчдын үйл ажиллагаа олон нийтийн хяналт дор буюу ажлын үйл явц нь ил тод байх, судалгаа, мэдээллийн болон дэвшилтэт технологийн нэгдсэн сүлжээтэй байх нөхцөлийг бүрдүүлсэн байх, төрийн албан хаагчдад хамгийн үр дүнтэйгээр ажлаа гүйцэтгэх шаардлагад нийцсэн байх юм” гэсэн байгаа юм.
Харин иран эр "Олон давхар шилэн барилга барина” гэснээс өөр мэдээлэл хийгээгүй. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигийг Абдул Карим хэрэгжүүлэх эсэхийг цаг хугацаа харуулах нь...
Б.Заяа
Зууны мэдээ