| |
Таван багц тойрсон дөрвөн таамаг
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тамга тэмдэгээ хүлээж авснаас хойших ээлжит нэгэн мэдэгдэл хийв. Өмнөхөө бодвол энэ удаагийнх нь Оюутолгойн болон төмөр замын бүтээн байгуулалтын галт тэрэг хөдөлснийг дуулгаснаараа онцлог байлаа. Тэр Тавантолгойн төслийг ч дурдахаа мартсангүй. Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг Засгийн газар зүгээс хангаж эхэлснхийг дуулгав.
Гагцхүү хэрэгтэй шийдвэрийг гаргахын тулд алдаж оносон ч алх цохих хэрэгтэй байгааг мэдэгдлийнхээ төгсгөлд уламжлав. Хэн нэгний нэрийг цохож хэлээгүй ч гүйцэтгэх засагаалын тэргүүний эдгээр өгүүлбэр үлдэж буй богинохон хугацаанд бүлэглэл хоорондоо тэмцэж бус нэгдэж, нийлээд нэг зүг рүү явья гэсэн агуулгыг илэрхийлсэнтэй агаар нэг байлаа. Ингээд Ерөнхий сайдын таван баг тойрсон таван мэдэгдлээс үүдэн гарах дөрвөн таамгийг сийрүүлэе.
ТААМАГ-1
Ерөнхий сайд мэдэгдэл хийхээс өмнө Австралид болсон форумын үеэр "Рио
Тинто” компанийн зэс, нүүрсний группын гүйцэтгэх захирал Жан Себастиан
Жак далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт олгох шийдвэрийг энд онд
багтаан шийдвэрлэхээ уламжилсан байдаг. Харин Ерөнхий сайд
Ч.Сайханбилэгийн хэлснээр олон улсын банкууд 4.2 тэрбум ам.долларын
төслийн санхүүжилт олгохоор болж, ирэх сарын 16-нд Улаанбаатар хотод
албан ёсоор баталгаажуулж, олон улсад зарлахаар болжээ. Мөн гүний
уурхайн ажил эргэн сэргэснээр эхний ээлжид 70 сая ам.доллар буюу 140
шахам тэрбум төгрөгийн татвар төрийн сангийн дансанд оруулахыг дурдсан.
Эндээс Ерөнхий сайд, Засгийн газрын хамгийн их чих тавьж байгаа зүйл нь
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт тойрсон санхүүжилт байх нь.
Тэгэхээр Г.Уянга гишүүн автортай Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын
төсөл хөлийг нь тушдаггүй л юм бол Оюутолгойн далд уурхайн бүтээн
байгуулалт хөдлөх нь цаг хугацааны асуудал болж байна.
ТААМАГ-2
Японы Ерөнхий сайд Ш.Абэгийн Монголд хийсэн айлчлалын хүрээнд
Тавантолгойн зүүн чиглэлийн төмөр замын төслийн асуудлаар тохиролцсон
билээ. Энэ дагуу тус чиглэлийн ТЭЗҮ-ийг энэ онд багтаан хийж, ирэх
хавраас эхлүүлэхээр болоод байгаа юм. ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын
хэсгийнхэн ч Японоос ирж Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгуудын
нутагт орших Шивээ-Овоо, Цагаан суварга, Оюутолгой, Тавантолгой, Мушгай
хуцаг зэрэг уул уурхайн орд газрууд болон шинэ төмөр замын бүтээн
байгуулалтын үйл ажиллагаатай танилцаад нутаг буцаад буй. Японууд
хэлснээ ажил хэрэг болгохдоо "яс” хүмүүс болохоор ирэх оноос өмнө
Тавантолгойн зүүн чиглэлийн төмөр замыг барих ТЭЗҮ-ээ бариад ороод ирнэ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ч Тавантолгойгоос урагш болон зүүн тийш
тавих төмөр замын бүтээн байгуулалтаа хавраас эхлүүлэх, ингэхдээ Япон,
Хятадын талын хөрөнгө оруулалт, шаардлагатай бол олон улсын банкны
санхүүжилтээр шийдвэрлэхээ илэрхийлсэн. Үүтээр бол өргөн, нарийн
царигаас үл хамаарахгүйгээр японуудтай хамтрах төмөр замын бүтээн
байгуулалт ирэх хавраас эхлэх найдлага энэ салбарынханд төрж байна.
ТААМАГ-3
Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах УИХ-ын 40 гишүүний гарын үсэг бүхий тогтоолын төслийг боловсруулсан тухайгаа
Л.Эрдэнэчимэг гишүүн мэдээлэл хийгээд яг гурван долоо хонов. Санаачлагч
Л.Эрдэнэчимэг гишүүний тайлбарласнаар М.Энхсайхан сайдаар ахлуулсан
ажлын хэсгээс боловсруулсан гэрээ, хэлэлцээг бодвол илүү "эх оронч”
болсон хэмээх тодотголтой энэ тоггоолын төслийг өдгөө санал авахаар
Засгийн газарт хүргүүлээд байгаа юм. Хуульд зааснаар Засгийн газраас
тогтоолын төслийг дэмжиж байгаа эсэхээ нэг сарын дотор багтаан хариу
өгөх учиртай. Ерөнхий сайдын хийсэн мэдэгдлээс харахад Л.Эрдэнэчимэг
гишүүний өгсөн тайлбараас арай өөр агуулгатай гэж хэлж болохоор байна.
Ингэхдээ гурван зорилгыг гол үндэслэлээ болгожээ
Нэгдэх нь төмөр замаа Япон, Хятадтай хамтарч барих тухай. Харин Гашуун сухайт, Шиюэхүрэнгээс экспортлох Монголын нүүрс нэг үнэ, нэгдсэн нэг цонхны бодлогоор гаргахыг хоёр дахь зорилгоо болгосон байна.
Хэрэвзээ тэд хоёр дахь зорилгоо хашаж чадвал хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ, хэлэлцээг Засгийн газрын төвшинд үргэлжүүлэхээр төлөвлөжээ. Монгол, Хягад, Японы хамтарсан консорциумтай хийх М.Энхсайхан сайдын хэлэлцээ үргэлжилнэ гэсэн үг. Ингэсэн тохиолдолд "Эрдэнэс Тавантолгой” компаниас эзэмшиж байгаа 1072 хувьцааг иргэдэд илүү үр ашипай болгох хувилбарыг судлахыг Засгийн газрын гурав дахь зорилгоо болшжээ. Гагцхүү эдгээр гурван асуудлаа шийдсэний дараа л Тавантолгойг ашилгах төслийг УИХ-д оруулах юм байна. Гэхдээ Тавантолгойгоос үүдсэн УИХ, Засгийн газар хоорондын зөрчил хараахан намжаагүй байгаа энэ үед Ерөнхий сайдын мэдэгдэл асуудлыг хаашаа ч эргүүлж мэдэхээр байна.
Одоогоос долоон сарын өмнө буюу хаврын чуулган нээлтээ хийх үеэр Засгийн газрын хэмжээнд Тавантолгойн гэрээ хэлэлцээнд гарын үсэг зурах байсан ч асуудал УИХ-ын хэмжээнд очсоноор өнөөдрийг хүртэл гацаанд ороод буй. Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гурван зорилгоо хэрэгжүүлтэл Засгийн газарт ажиллах бололцоог нь олгох, улмаар Тавантолгойг Монголын нэгдмэл эрх ашгийн дор хөдөлгөөнд оруулж чадна гэдэгт итгэлтэй буйгаа дурджээ.
ТААМАГ-4
Ерөнхий сайдын мэдэгдлээс анхаарал татсан нэг зүйл нь АН-ын
удирдлагуудад хандсан үг байв. Тэрбээр "Улс орны болоод улс төрийн эрх
ашгийн эрэмбэ дарааг уялдуулан зохицуулж чадаагүйгээс бид Засгийн газарт
хамтрагчаа сөргөлдөгч болгон хувиргасан” хэмээсэн нь МАН-ынзургаан
сайдыг огцруулсан тэр үеийг эрх баригчдад эргэн сануулж орхив. Мөн хэн
нь, хэзээ шийдюрээ гаргах, хэрхэн яаж гаргахаараа талцсаар, хэнийг ч олж
чадалгүй, чадах ч үгүй төгс төгөлдрийн эрэлдээ төөрсөн хэвээрээ байгааг
хүлээн зөвшөөрлөө. Энэ утга учиргүй улстөржилт, эцэс төгсгөлгүй
маргаантай орон зайдаа маргасаар, өөрсдийнхөө ирээдүйг өдөр өдрөөр
гацаасаар суугааг Ерөнхий сайдын хувиар илэрхийлж, хий хоосон
хийрхэлгүйгээр урагшаа хамт явахыг бусдадаа ялангуяа АН-ынханд уриалав.
Яг л Ерөнхий сайд болсныхоо дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр
"Эдийн засаг” хэмээн гурвантаа хэлсэн шигээ энэ удаад ч улс орньн эдийн
засгийн хямрал бус бүлэглэл хоорондын тэмцэл нь уруу татсаар байгааг
тэрбээр дахин тодотгосон хэрэг.
Таван багцад тулгуурлан хийсэн Ерөнхий сайдын мэдэгдлээс үүдсэн дөрвөн таамгайг дурдахад ийм байна. Сайн мэдээ нь гэвэл Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга, стратегийн бусад орд, усан болон дулааны цахилгаан станцууд, авто зам, төмөр зам, барилгын салбар дахь бүтээн байгуулалтад оруулж байгаа хөрөнгө болгон, доллар, төгрөг бүхэн эдийн засаг, айл өрх бүрийн амьдралд үр өгөөжөө өгөхийг Ерөнхий сайд тодотголоо. Тэгэхээр Ерөнхий сайдын мэдэгдэл хөрсөн дээрээ хэрхэн буухыг харах л үлдлээ. Гэхдээ Ерөнхий сайд мэдэгдэл хийх бүрт Засгийн газрыг чиглэсэн операц улс төрд ялангуяа УИХ-д эрчээ авдаг болохоор ойрын хугацаанд түүнийг болон танхимыг нь чиглэсэн "ажиллагаа” явж эхлэхийг үгүйсгэх аргагүй юм. Ядаж л, Оюутолгойн асуудлаарх Г.Уянга нарын гишүүдийн бойкот, Тавантолгойн талаарх бүлэглэл хоорондын тэмцэл нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг төлөвлөсөн ажлаа урагшлуулахад нь дахин тушаа болж мэдэх юм. Муу мэдээ нь гэвэл энэ.
Ё.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/