| |
Видео
Шинэ мэдээ
БОНДЫН МӨНГИЙГ ИРГЭДИЙН ТАРХИ УГААХАД ЗАРЦУУЛЖ БАЙГАА БАРИМТ ДЭЛГЭГДЖЭЭ
Хөгжлийн банкнаас онц их хэмжээний мөнгийг Танхай эмээ, сэтгүүлчдэд өгчээ.
Хөгжлийн банктай холбоотой дуулианууд тасрахгүй байгаа бөгөөд саяхан тэндээс МҮОНРТ-рүү 18,200,000 төгрөг мөн Шилдэг нийтлэлчдийн клуб буюу сэтгүүлчид, сонин сайтуудын захиралуудад 2/101 тоот гэрээний 40 хувийн урьдчилгаа төлбөр хэмээн 19,872,000 төгрөгийг өгсөн тухайгаа өөрсдийн Шилэн дансандаа мэдээлсэн байна.
Мөн оны эхэнд Монголын Шилдэг нийтлэлчдийн клуб гэдэг газарт Олон нийтэд мэдээлэл хүргэх үйл ажиллагааны төлбөр хэмээн 24,840,000 төгрөгийг мөн төлжээ.
Чингис Самурай Евро бондууд хэмээх асар их мөнгийг зөвхөн зохих хууль дүрэм журмын дагуу их бүтээн байгуулалтад зарцуулах ёстой байтал ийнхүү зориулалтын бусаар Иргэдийн тархи угаахад зарцуулж буй талаарх цахим орчинд цацагдаж эхэллээ.