|
Видео

Шинэ мэдээ

Монголын өвөл

...Мөчир бүхэн цасанд дарагдаж бөхийгөөд
Мөнгөн өвлийн ой чив чимээгүй.
Нарсан ойг нэвтлэн газар хатгах
Нарны гэрэл утас мэт шув шулуун...
Цасан дунд тэнгэр ширтэн хэвтэхүй
Цайвар үүл модны оройд өлгөөтэй.
Орчлонгийн бүх чимээ цасанд дарагдсан мэт
Оюун бодолд шургалах юмгүй чөлөөтэй.
Зугаалж яваа бүсгүйн шингэн инээд
Зуны амьсгал шиг ойд гэнэт тархав.
Хүсээгүй зун ирчихэв үү гэж цочсон мэт
Хүйтэн цас мөчрөөс хийсэн унав...

Эрхэм найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэн гуай "Өвлийн ойд" гэх энэ шүлгээ 1975 онд тэрлэжээ. Түүний энэхүү бүтээл он цагийг гэтлэн үе үеийн уншигч хүмүүний сэтгэл оюуныг гэрэлтүүлэн байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler