Видео
Шинэ мэдээ
Өчигдөр, 09:30
6-03-2026, 14:47
5-03-2026, 15:24
3-03-2026, 09:48
2-03-2026, 18:43
Корнеллын их сургуульд сурч байхдаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн Э.Билгүүнд 8 жилийн хорих ял оноолоо
2-03-2026, 09:48
27-02-2026, 12:35
26-02-2026, 12:39
10-02-2026, 14:50
4-02-2026, 14:51
2-02-2026, 11:49
29-01-2026, 10:13
27-01-2026, 10:32
23-01-2026, 14:48
21-01-2026, 11:11
Үндэсний зөвлөлийн гишүүд АСЕМ-ын бэлтгэлтэй танилцана
АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 31 дүгээр хуралдаан зургаадугаар сарын 22-нд болж, бэлтгэл ажлын явцтай танилцах хуваарь, хэвлэлийн төвийн тохижилтын явц зэрэг асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг бэлтгэл ажлын биелэлт, явцыг шалгах хуваарийг танилцуулж, батлууллаа. Ингэснээр үндэсний зөвлөлийн гишүүд ирэх долоо хоногт "Чингисийн хүрээ” цогцолбор, "АСЕМ Вилла” хотхон, "Шангри-Ла” зочид буудал, "Чингис хаан” олон улсын нисэх буудал, шуурхай удирдлагын төв зэрэг газруудад ажиллахаар болов.
Дээд түвшний уулзалтыг сурвалжлах гадаад дотоодын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд зориулж "Шангри-Ла” зочид буудлын B1 давхарт "Хэвлэлийн төв” байгуулахаар дотоодын 8 компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Одоогоор ажлын зургийн дагуу дотоод сүлжээ, цахилгаан монтаж зэрэг тохижилтын ажил хийгдэж байгаа бөгөөд засвар, суурилуулалтын ажлыг долоодугаар сарын 1-нд дуусгахаар төлөвлөжээ.
Санал болгох:
