| |
Видео
Шинэ мэдээ
Гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
2015.11.4, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 23
НАМРЫН АДАГ УЛААН НОХОЙ САР
ХӨХ БИЧ ӨДӨР
- Аргын тооллын: 2015.11.4, Лхагва гараг
- Наран ургах шингэх: 08.03-17.49
- Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
- Барилдлага: Рашаан
- Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хараалыг дарах, хариулга хийх, бурхан, лус тахих, мөндөр буулгах, хариулга хийх, төмөр урлахуйн үйл, эм найруулах, шинжлэхүй, абшиг хүртэх, бэрийн үйл, дайсныг номхотгох, үс угаах, насны хүчийг арвитгах, угаал үйлдэх, бэр авах, эм найруулах, насны абшиг, насан бүтээлийн зан үйл хийгээд ураг садан бололцох, худалдаа үүсгэх, арвижуулах үйлд сайн. Бурхныг тахих, бэрийн үйл, их ус гатлах, догшин газрыг номхотгох, тангараг тавих, нүүдэл хийх, суваг татахад муу. Замд гарвал эдийг олох, тахилыг олон хүртэнэ. Баруун нүд татвал хувцас олох бөгөөд зүүн татвал хэрүүл тэмцэл болно. Баруун чих хангинавал олноо хүндлэгдэх. Тагнай эрвэгнэвэл үзэсгэлэнтэй болно. Бүх бие татвал аюул болохын нигуур. Шилбэний мах татвал дам үг ирнэ. Өдрийн сайн цаг нь луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр болой. Үс шинээр үргээлгэх буюу засуудахад эд эдлэл, идээ ундаа олдоно.