|
Видео

Шинэ мэдээ

ӨНӨӨДӨР: "Ил тод уул уурхай" хэвлэлийн хурал болно

08:30 цагт: "Евро стандарт барилгын салбарын хөгжлийн гарц" сэдэвт уулзалт Гандирс цамхагт байрлах МБҮА-ийн хурлын танхимд болно. Уулзалтанд Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан, ТОСК Ерөнхий захирал Гантулга нар оролцоно. Утас 99266820, 89014093


09.00 цагт: Хүүхдийн төлөө үндэсний газраас "Хүүхэд, гэр бүлийн салбарын захиргааны статистик үзүүлэлт боловсруулах ажлын уулзалт, хэлэлцүүлэг"-ийг "Улаанбаатар” рестораны 5 давхар, "Хөх асар” танхимд зохион байгуулна. Утас: 62263101, 96630349, 91992047


09.30 цагт: Компанийн Засаглалын Хөгжлийн Төв болон Олон Улсын Санхүүгийн Корпораци хамтран "Монголын Компанийн Засаглалын Чуулган"-ыг 8 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Чуулган Бэст Вестерн Зочид Буудалд болно. Монголын засгийн газрын агентлагуудын удирдлагууд, бодлого боловсруулагчид, төрийн болон хувьцаат компанийн захирал, ТУЗ-ийн гишүүд, олон улсын байгууллагын төлөөллүүд, хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцоно.


10.00 цагт: "Maker’s Week Mongolia” /Үйлдвэрлэгч буюу Бүтээгчдийн 7 хоног/-ийн арга хэмжээний хүрээнд "Fab lab” буюу "3D принтер”-ийн лаборатори Мэдээллийн Технологийн Үндэсний Паркт нээлтээ хийнэ. Утас: 99107647


11.00 цагт: Уул уурхайн яамны хурлын танхимд "Ил тод уул уурхай" хэвлэлийн хурал болно. Уул уурхайн сайд, Газрын тос, Ашигт малтмалын газар, ЭТТ удирдлага оролцоно.


11.00 цагт: Сонгинохайрхан дүүргийн Залуучуудын холбооны залуус "Үндэсний "Өгөх өдөр"-ийн хүрээнд самар зардаг бяцхан охины аав, ээжийг нь ажилд оруулан, дүүг нь цэцэрлэгт хамруулах болсон тухай мэдээлэл хийн, Зулаа охины гэр бүлд үзүүлж байгаа олон талт тусламжийг гардуулан өгнө. Арга хэмжээ СХД-ийн байранд болно. Утас: 88701118


11.30 цагт: Нийслэл хот үүсч байгуулагдсаны 376 жилийн ойг тохиолдуулан "Их хотын хямдрал-376” хямдралтай, урамшуулалтай өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг Чингис хааны талбайд болон дүүргүүдэд зохион байгуулна. Утас: 88781218, 91040607, 99666553


11.40 цагт: Нийслэл хот үүсч байгуулагдсаны 376 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн анхны шав тавьсан "Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол Шангрилагын урд талын цэцэрлэгт хүрээлэнд болно. Утас: 88781218, 91040607, 99666553


11.40 цагт: Нийслэл хот үүсч байгуулагдсаны 376 жилийн ойг тохиолдуулан "Нийслэлийн өөрчлөлт-миний дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн Шангрилагын урд талын цэцэрлэгт хүрээлэнд болно. Утас: 88781218, 91040607, 99666553


12.00 цагт: Нийслэл хот үүсч байгуулагдсаны 376 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн туг мандуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа Чингис хааны талбайд болно. Утас: 88781218, 91040607, 99666553


12.30 цагт: Нийслэл хот үүсч байгуулагдсаны 376 жилийн ойд зориулсан "Хүүхдийн найрал дуу”-ны наадмын гала концерт Соёлын төв өргөөнд болно. Утас: 88781218, 91040607, 99666553


14:00 цагт: Улсын Их дэлгүүр-Цэцэг төвийн уулзвар-Анкарагын гудамж-Чингисийн талбай гэсэн маршрутаар Нийслэл хот үүсч байгуулагдсаны 376 жилийн ойд зориулсан парад болно. Утас: 88781218, 91040607, 99666553


16.00 цагт: Нийслэлийн өдөрт зориулсан "Мэдлэгээр цангасан оюун ухаан" лекц МЗХ-ны Залуус танхимд болно.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler