|
Видео

Шинэ мэдээ

Д.Энхсайхан: Замд цацах 600 тонн давс, бодис нөөцөлсөн

Энэ сарын 25, 26-нд нийслэлд цас, бороо холилдон орж нийслэлчүүдийг багагүй сандаргасан. Үүний улмаас нийслэл хот тэр аяараа мөсөн гулгуур болж, замын хөдөлгөөнд оролцож байгаа машинууд зай барих аргагүй байдалд хүрснээросол, аваар нэмэгдсэнҮүнтэй холбогдуулан, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч,Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл  ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Д.Энхсайхантай өвлийн бэлтгэлээ хэрхэн хангасан талаар ярилцлаа.

-Саяхан орсон цасны улмаас Улаанбаатарын зам бүхэлдээ мөсөн гулгуур болсон. Зам цэвэрлэх ажил хийгдэж байгаа юу?

-Анхны цас бидэнд том дохио өглөө. Бид иргэдээ аль болох халтиргаа гулгаагүй байлгахаар шуурхай ажиллаж байна. Манай байгууллага зөвхөн нийслэлийн төв замуудын цэвэрлэгээ үйлчилгээг хийдэг. Харин орон сууцны хороолол болон гэр хорооллын замын цэвэрлэгээг тухайн дүүрэг болон СӨХ-үүд нь хариуцдаг. Харин аж ахуй нэгжүүд ойр орчмынхоо 50 метрийн  газрын халтиргаа гулгаа  цэвэрлэх ёстой байдаг. Хэрэв эдгээр газрууд хариуцсан талбайгаа дор бүрнээ цэвэрлээд байвал халтиргаа гулгаа үүсэхгүй. Зарим хүмүүс бүх цэвэрлэгээг "Улаанбаатар нэгтгэл” хариуцдаг гэж ойлгоод байдаг.  Тийм биш. Манай байгууллага энэ онд шинэ арга барилаар  ажиллахаар болсон. Тодруулбал, Надаар ахлуулсан шуурхай  таван  бригадтай болж байгаа.Эдгээр бригад  хаана халтиргаа гулгаа гарна түүнийг шуурхай очиж цэвэрлэнэ.

-Сая орсон цаснаар хэчнээн хэмжээний бодис цацсан вэ?

- Бүтэн сайнд орсон бороо шөнөдөө цас болж хувирсан. Үүнээс болж Баян хошуу болон Чингэлтэй дүүрэгт байдал нэлээд хүндэрсэн. Манайх шөнийн хоёр цагаас эхлээд давс, бодисоо цацсан. Нийтдээ 34 тонн бодис цацсан байгаа. Одоо зам хэвийн байдалд орсон.

-Цас цэвэрлэдэг тоног төхөөрөмж болон хүн хүч хэр хангалттай байгаа  вэ?

-.Хүн хүч хангалттай байгаа. Манайд давс бодис цацдаг 13 машин байдаг. Өдөрт 700-аад ажилчин  цагийн хувиарынхаа  дагуу ажиллаж байна. Ер нь иргэд, аж ахуйн нэгжүүд халтиргаа гулгаа үүсчихээр хэрхэн цэвэрлэх, хаанаас давс, бодис авахаа мэддэггүй. Тиймээс бид аж ахуйн нэгж болон иргэдэд давс, бодис худалдахаар болсон.

- Аж ахуйн нэгж болон иргэдэд нөөцөлсөн давс, бодисоосоо худалдах уу?

-Үгүй. Давс, бодис худалддаг аж ахуйн нэгжүүдтэй холбож өгнө.

 -Одоогийн байдлаар хэр их давс, бодис нөөцөлсөн бэ. Энэ өвөлдөө хүрэлцэх үү?

-Нийтдээ  600 тонн давс,бодис нөөцөлсөн байгаа. Энэ өвөл цас хэдэн удаагийн давтамжтай, хэр их цас орохыг мэдэхгүй  байна. Хэрэв байдал хүндэрвэл дахин бодис  авч нөөцөлнө.

-Өчигдөр замуудаар шалгалт хийсэн. Энэ талаар?

-Түгжрэлийн ажлын хэсэг гэж байдаг. Одоо манайх зүүн баруун талдаа хоёр газар түгжрээд байна. Дүнжингарав захын зүүн талыг Чулуун-Овоотой холбох гэж байгаа. Үүнийг очиж үзсэн. Ирэх дөрвөн сараас  ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.

-Дүүргүүдэд харьяалагдаж байгаа зургаан компани бодис, давсаа тусдаа нөөцөлдөг үү?

-Тийм ээ. Тэр компаниуд өөрсдөө  бодис  давсаа нөөцөлж, өвлийн бэлтгэлээ хангаж ажиллаж байгаа.

-Аж ахуйн нэгжүүд ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэх ёстой. Гэтэл зарим газрууд өнөөдрийг хүртээл цэвэрлэхгүй байна. Ямар хариуцлага тооцдог вэ?

-Иргэний хуулиар тухайн аж ахуйн нэгжийн талбай дээр хүн халтирч унаад гэмтсэн тохиолдолд тухайн байгууллагаар хохирлоо төлүүлдэг. Манай иргэд өөрсдөө хуулийнхаа дагуу явахын бол хохирлоо бүрэн төлүүлэх  боломжтой. Гэтэл үүнийг иргэд өөрсдөө ашиглахгүй байна.

-Энэ зун  ямар ажлуудыг хийсэн вэ?

-Сүүлийн гурван жилийн хугацаанд хийсэн ажлаа багцлаад яривал нийтийн үйлчилгээний салбарын нэр хүнд уначихсан байдалтай байсан. Харин одоо цалин хөлс нэмэгдэж  дээд боловсролтой хүмүүс  ажиллаж  байна. Манай салбарыг үнэлэх үнэлэмж дээшилж, ажлын бүтээмж сайжирсан. Ирэх жилээс  цалингаа нэмэх бодолтой байгаа. Нэг үе  Улаанбаатар хотоор  дүүрэн хагархай зам байдаг байсан. Одоо харьцангуй гайгүй болж байна.

-Хавар замын голоор тарьдаг цэцгүүдэд  хэдий хэмжээний мөнгө зарцуулдаг вэ?

-Ногоон байгууламжийн ажил сүүлийн хэдэн жил нэлээд сайн  хийгдэж байгаа. Урд нь ч гэсэн энэ хэмжээний төсөв мөнгө сууж байсан. Цэцэг тарихад жилдээ 3-4сая төгрөг зарцуулдаг. Гэтэл зарим хүмүүс 95 тэрбум төгрөг гээд  худалдаа яриад байна. Юмыг  шүүмжилж гүтгэж болно. Гэхдээ ёс зүйтэй гүтгэх хэрэгтэй.  Сүүлийн гурван жилд сая гаруй мод тарьсан. Энэ салбарт нэлээдгүй ажил хийгдсэн. Мөн бороо ус тогтдог байршлуудыг янзлаад явж байгаа. Одоо  Ханбүргэдээ дэлгүүрийн тэнд  нэлээд их бороо ус тогтдог.Түүнийг янзлах тооцоо судалгааг нь гаргасан байгаа.

Н.Алтанцэцэг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler